МУИС-ийн Оюутны хөгжлийн бодлогын газар, МУИС-ийн Санхүү, эдийн засгийн бодлогын газартай хамтран МУИС-ийн суралцагчдад оюутны хөгжлийг дэмжих үйлчилгээний үйл ажиллагааны талаарх мэдээллийг түгээх, сургалтын орчин болон материаллаг баазын ашиглалтыг сайжруулах, санал бодлыг сонсож тэдний эрэлтэд суурилсан хөгжлийн бодлогыг тодорхойлох зорилго бүхий “Та ярь бид сонсъё” аяныг МУИС-ийн хичээлийн бүх байранд 04-р сарын 22-оос 30-ны өдрийн хооронд зохион байгууллаа.
“Та ярь бид сонсъё” аяны хаалтын үйл ажиллагаа болох оюутнуудтай хийсэн нээлттэй хэлэлцүүлэгт МУИС-ийн Оюутны хөгжил эрхэлсэн проректор, МУИС-ийн Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн проректор, Оюутны хөгжлийн төвийн мэргэжилтнүүд, Кампус хөгжлийн төвийн эрхлэгч, мэргэжилтнүүд оюутнуудын асуултад хариулт өгч, шийдвэрлэх гарц гаргалгааны талаар хэлэлцлээ.
Уг аяны хүрээнд цахим, болон бичгээр, биечилсэн уулзалт, хэлэлцүүлгийн хэлбэрээр бүрэлдэхүүн сургуулиудын оюутнуудын санал бодлыг сонсоод зогсохгүй хөдөө орон нутгийн салбар сургуулиудын оюутан суралцагчдын үйлчилгээний сэтгэл ханамжийн судалгааг авч, судалгааны тайланг нэгтгэж цаашдын бодлого төлөвлөгөөндөө тусгах зорилго агуулснаараа онцлог байлаа.
Оюутны хөгжлийн бодлогын газар
Тус мэдээтэй холбоотой асуудлыг МУИС-ийн Оюутны хөгжлийн бодлогын газар хариуцна.