МУИС-ийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн Нийтийн удирдлагын тэнхимийн “Нийтийн удирдлага” магистрын хөтөлбөр таван жилийн хугацаатайгаар магадлан итгэмжлэгдэж, Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн гэрчилгээгээ хүлээн авлаа.

Энэхүү магадлан итгэмжлэл нь тус хөтөлбөрийн сургалтын чанар, хөтөлбөрийн хэрэгжилт, сургалтын орчин, багшлах хүний нөөц болон чанарын баталгаажуулалтын тогтолцоо зохих шаардлага, шалгуурыг хангаж буйг баталгаажуулсан чухал үр дүн юм.

Мөн магадлан итгэмжлэл нь хөтөлбөрийн чанарыг тасралтгүй сайжруулах, сургалт, судалгааны уялдааг бэхжүүлэх, нийтийн удирдлагын салбарт өндөр мэдлэг, ур чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэх үйл ажиллагааг цаашид улам хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэх үйл явцад үнэтэй хувь нэмэр оруулж, идэвхтэй хамтран ажилласан профессор, багш, ажилтан, суралцагч, төгсөгч, ажил олгогч, мэргэжлийн шинжээчид болон нийт оролцогч талууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Нийтийн удирдлагын тэнхим

