2024 оны намрын улиралд солилцооны хөтөлбөрт хамрагдан Чуннам Үндэсний их сургууль /ЧҮИС/-д суралцах хүсэлтэй оюутнуудад зориулсан Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.
Солонгосын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд дор дурдсан тэтгэлгийг Чуннам Үндэсний их сургуульд солилцооны хөтөлбөрөөр суралцах оюутнуудад (2024 оны намар: 08 дугаар сарын 31 – 2024 оны 12 дугаар сарын 20) нэг семестр (Дөрвөн сар суралцах)-ийн хугацаанд олгох юм. Үүнд:
Нэг жил буюу хоёр улирал суралцах хүсэлтэй оюутнууд энэ тэтгэлэгт хамрагдах боломжтой боловч зөвхөн дөрвөн сарын хугацаанд тэтгэлэгт хамрагдах боломжтой. Энэ тохиолдолд тэтгэлгийн хүрээнд нутаг буцах онгоцны тийзний зардлыг олгохгүй болохыг анхаарна уу.
Тэтгэлгийн хэмжээ
- Сургалтын төлбөр
- Хоёр талын онгоцны тийз
- Сар тутмын тэтгэлэг / 640,000 Вон X 4 сар/
Тэтгэлгийн үйл явц болон хугацааны мэдээлэл
- Өргөдлийн маягуудыг бөглөн зохих материалуудыг ирүүлэх хугацаа: 2024 оны тавдугаар сарын 15-ны дотор
- Нэгдүгээр шатны ЧҮИС-ийн сонгон шалгаруулалтын үр дүнг зарлах хугацаа: 2024 оны тавдугаар сарын 31-ний өдөр
- Солонгос улсын Олон улсын боловсролын үндэсний институт /NIIED/-ээс сонгон шалгаруулалтын эцсийн шатны үр дүнг зарлах хугацаа: 2024 оны зургаадугаар сарын 24-ний өдөр
Солонгос Улсын засгийн газрын тэтгэлэгт хүсэлт гаргасан оюутнууд тэтгэлэг авч чадаагүй тохиолдолд ЧҮИС-ийн солилцооны хөтөлбөрт хамрагдан суралцах боломжтой ба энэ тохиолдолд сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө.
2024 оны намрын улирлын солилцооны хөтөлбөрт нийт гурван оюутан хамрагдах боломжтой.
Мөн тэтгэлэгт хүсэлт гаргасан оюутнууд тэтгэлэг авч чадаагүй тохиолдолд солилцооны хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ эргүүлэн татаж болно.
Шаардлага
-
Чуннам Үндэсний их сургуультай Хамтын ажиллагааны гэрээ байгуулсан сургуулийн бакалаврын хөтөлбөрийн оюутан байх
- Голч оноо 80 хувь ба түүнээс дээш байх
- Хамгийн багадаа хоёр улирал амжилттай суралцсан байх
- Солонгосын засгийн газрын тэтгэлэгт авч байгаагүй байх
- Давхар иргэншилгүй байх /үүнд Солонгосын иргэншлийг багтаан үзнэ/
- Давхар өөр их дээд сургуулиудад нэгэн зэрэг суралцаагүй байх /Солонгосын засгийн газрын тэтгэлэгт хамаарна/
- Солонгост суралцах хугацаандаа Солонгос Улстай холбоотой нэгээс доошгүй хичээл (хоёр кредит)-ийг үзэж судлах шаардлагатай
Солонгос Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл гаргах эцсийн хугацаа: 2024 оны тавдугаар сарын 15-ны өдөр
Бүрдүүлэх материалууд /бүх материалууд англи эсвэл солонгос хэл дээр байна:
- (Өргөдлийн маягт 1) МУИС-иас бөглөнө.
- Хавсаргасан өргөдлийн маягт 2-ыг бөглөх (Солонгос эсвэл англи хэл дээр байх бөгөөд сургалтын төлөвлөгөө /Study Plan/ болон хувийн захидлыг /Personal Statement/ маягтад хавсаргана). ТАТАХ
* Хувийн захидлын доод талд гараар гарын үсгээ зурах шаардлагатай
- Сургуулийн тодорхойлолт /англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх/
- Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа нь нэг жилээс дээш байх)
- Албан ёсны дүнгийн хуулбар /англи хэл дээр ТҮЦ машинаас авсан байх/
- Хавсаргасан өргөдлийн маягт 3-ыг бөглөнө (Солонгос эсвэл Англи хэл дээр байх бөгөөд сургалтын төлөвлөгөө /Study Plan/ болон хувийн захидлыг /Personal Statement/ маягтад хавсаргана) ТАТАХ
- Хэлний (Англи эсвэл Солонгос хэлний) түвшинг тодорхойлсон шалгалтын гэрчилгээ (жишээ нь, IELTS, TOEFL, TOPIK…) /хэрэв байгаа бол/.
- Авсан шагнал болон оролцсон хөтөлбөрүүдийн гэрчилгээ /хэрэв байгаа бол/
- Солилцооны хөтөлбөрт хамрагдах оюутны ерөнхий мэдээллийн маягтыг ЭНД ДАРЖ бөглөх
Суралцах хугацаа: 1-2 улирал
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2024 оны тавдугаар сарын 16-ны 12:00 цаг хүртэл.
Материал ирүүлэх: Бүрдүүлсэн материалуудаа нэг багц PDF файл (тод байх) болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээх ба эх хувиар Оюутны хөгжлийн төвд (МУИС-ийн хичээлийн II байрны ард байрлах Багш, оюутны хөгжлийн төвийн 303 тоот, Г.Навчаа мэргэжилтэнд) дээр заасан хугацаанд ирүүлнэ үү.
Дутуу болон алдаатай өргөдлийн маягт болон бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул өргөдлийн маягт болох зохих хэсгүүдэд заасан мэдээлэлтэй сайтар танилцан тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn хаягаар урьдчилан холбогдож асууна уу.
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ