МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхим, СУИС-ийн Ярих урлаг, театр кино судлалын тэнхимтэй хамтран “ДАВЛАГАА-2024” богино өгүүллэгийн наадмыг их, дээд сургуулийн уран зохиол, богино өгүүллэг шимтэн сонирхогч оюутнуудын дунд 2024 оны тавдугаар сарын 04-ний өдөр зохион байгуулав.
Наадамд МУИС, СУИС, МУБИС, СИС-ийн 100 гаруй оюутан ирсэн бөгөөд зохиогчдын нэрсийг нууцлан бичвэрийг мэргэжлийн судлаач, шүүгчдийн бүрэлдэхүүн уншиж “Онцлох” 10 бүтээлийг шалгаруулсан. Шалгарсан 10 бүтээлийг СУИС-ийн Ярих урлаг, театр кино судлалын тэнхимийн оюутнууд тайзнаас уншиж танилцууллаа.
Онцлох 10 бүтээл
- “Тэмээ” МУИС-ийн Утга зохиол судлал хөтөлбөрийн II түвшний оюутан Б.Номин
- “Хамаргүй хатан” СУИС-ийн Сэтгүүл зүй хөтөлбөрийн II түвшний оюутан Л.Хулан
- “Нисээрэй шувуухай минь” СУИС-ийн Утга зохиол судлал хөтөлбөрийн II түвшний оюутан Б.Нарантуяа
- “Чшшш… чимээгүй” МУИС-ийн Утга зохиол судлал хөтөлбөрийн IV түвшний оюутан Б.Чандмань
- “Цасан хүн” МУИС-ийн Утга зохиол судлал хөтөлбөрийн III түвшний оюутан Э.Ганбаяр
- “Харуй” МУБИС-ийн Герман-Англи хэлний багшийн I түвшний оюутан Н.Шаравжамц
- “Харуусал” МУИС-ийн IV дамжааны оюутан Г.Халиунаа
- “Монголын радио ярьж байна. Улаанбаатарт 7-н цаг” СУИС-ийн Утга зохиол судлал, кино жүжгийн зохиолч хөтөлбөрийн I түвшний оюутан З.Дэлгэрмаа
- “Чи далай” Сити их сургуулийн Кино, драм хөтөлбөрийн I түвшний оюутан Т.Бадамхорол
- “Сониуч” МУИС-ийн Утга зохиол хөтөлбөрийн I түвшний оюутан Б.Золбоо
Утга зохиол, урлаг судлалын тэнхим