МУИС-ийн Оюутны хөгжлийн төвөөс “МУИС-ИЙН СОРИЛГО-2024” хөтөлбөрт арга хэмжээг 2024 оны хоёрдугаар сарын 22-ноос мөн оны дөрөвдүгээр сарын 27-ны хооронд амжилттай зохион байгууллаа. Энэхүү хөтөлбөрт арга хэмжээний хүрээнд Нийслэлийн боловсролын газар, Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүд болон МУИС-ийн эрдэмтэн багш нар элсэлтийн шалгалт өгдөг хичээлүүдээр ЕБС-ийн төгсөгчдөд элсэлтийн шалгалтын арга зүйн зөвлөмж, мэдээллийг хүргэж, сорилго олимпиадыг зохион байгуулан, нийслэлийн есөн дүүргийн дөрвөн мянга гаруй төгсөх ангийн сурагчдад хүрч ажиллалаа.
Элсэлтийн талаарх цуврал зөвлөмж, мэдээ мэдээллийг МУИС-ийг зорин ирсэн нийслэлийн ЕБС-ийн төгсөгчдөд зориулаад зогсохгүй, хөдөө орон нутгийн сургууль бүрийн төгсөгчдөд цахим хэлбэрээр хүртээмжтэй хүргэх зохион байгуулалтыг хийж байна.
“МУИС-ИЙН СОРИЛГО-2024” өдөрлөг, арга хэмжээний хүрээнд “Нийгэм судлал, түүх”-ийн сорилго-олимпиадыг Түүхийн тэнхим, Философи, шашин судлалын тэнхим, Эдийн засгийн тэнхим, БЭЛАС-ийн нийгэм судлалын багш нартай хамтран 2024 оны дөрөвдүгээр сарын 27-ны Бямба гарагийн 12:00 цагаас зохион байгууллаа. Сорилго-олимпиадад Улаанбаатар хотын 150 гаруй сургуулийн 460 гаруй сурагч оролцож дараах сурагчид шалгарлаа.
Нийгмийн олимпиадын дүн
- Тэргүүн байр: МУИС-ийн харьяа ЕБ-ын ахлах сургуулийн 12б ангийн сурагч Мөнхнасангийн Насанжаргал,
- Дэд байр: Нийслэлийн ЕБ-ын Оюунлаг сургуулийн 12а ангийн сурагч Мөнхбаатарын Мөнхтэмүүлэн,
- Гутгаар байр: Нийслэлийн ЕБ-ын 48-р сургуулийн 12д ангийн сурагч Оюун-Эрдэнийн Сүрэнжав,
- Тусгай байр: Нийслэлийн ЕБ-ын Оюунлаг сургуулийн 12б ангийн сурагч Цолмонгийн Номин, МУИС-ийн харьяа ЕБ-ын ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагч Мэндсайханы Тамир нар,
Түүхийн олимпиадын дүн
- Тэргүүн байр: Баян-Өндөр сургуулийн 12б ангийн сурагч Жамбалын Цэнд,
- Дэд байр: Нийслэлийн ЕБ-ын Цэлмэг дижитал сургуулийн 12а ангийн сурагч Цэгмидийн Мишээл,
- Гутгаар байр: Нийслэлийн ЕБ-ын Оюунлаг сургуулийн 12а ангийн сурагч Дамдиндоржийн Номингоо,
- Тусгай байр: Нийслэлийн ЕБ-ийн Оюунлаг сургуулийн 12в ангийн сурагч Отгонбаярын Рэнцэнжүгдэр, Сосорбарамын Чинбаатар, Буянгийн Цэцэн нар тус тус эзэлж, өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнууллаа. Шагналт байр эзэлсэн хийгээд уг сорилго-олимпиадад оролцсон нийт сурагчдад талархал илэрхийлж, элсэлтийн шалгалтад нь амжилт хүсье.
Энэхүү 12 долоо хоног үргэлжилсэн үйл ажиллагаанд хамтран ажилласан Нийслэлийн боловсролын газар, Боловсролын үнэлгээний төв, Монгол хэлбичиг, Биологи, Хими, Газар зүй, Нийгэм судлал, Түүхийн сорилго-олимпиадыг амжилттай байгуулахад оролцсон Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, Утга зохиол, урлаг судлалын тэнхим, Биологийн тэнхим, Химийн тэнхим, Газар зүйн тэнхим, Философи, шашин судлалын тэнхим, Эдийн засгийн тэнхимийн багш нар, ЕБС төгсөгчдөд талархал илэрхийлье.
МУИС-ийн Оюутны хөгжлийн төв
Тус мэдээтэй холбоотой асуудлыг МУИС-ийн Оюутны хөгжлийн бодлогын газар хариуцна.