Монгол Улсын Их Сургууль (МУИС) болон “Рио Тинто Монгол” компанийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “Багш оюутны стартап-2024” хөтөлбөрийн ээлжит сургалтыг МУИС-ийн Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Паркийн Технологи дамжуулах төв, МУИС-ийн Бизнес консалтинг төвтэй хамтран 2024 оны тавдугаар сарын 10, 11-ний өдөр МУИС-ийн Эрдмийн танхимд амжилттай зохион байгуулав.
Сургалтын хүрээнд:
- МУИС-ийн Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхимийн багш Ж.Ариунаа: “Төслийн удирдлага” сэдвээр,
- МУИС-ийн Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхимийн ахлах багш С.Санасэр: “Компанийн засаглал” сэдвээр
- МУИС-ийн Бизнесийн сургуулийн Маркетинг, худалдааны тэнхимийн профессор Б.Даваасүрэн: “Маркетингийн удирдлага” сэдвээр тус тус сургалт явуулсан ба хөтөлбөрт оролцогч багууд сургалтаар олж авсан шинэ мэдлэгээ өөрсдийн хөгжүүлж буй бүтээлдээ хэрэглэж, дадлага ажил гүйцэтгэж, хэлэлцүүлэг өрнүүлж, сургалтын хоёр өдрийг үр бүтээлтэй өнгөрүүллээ.
Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Парк,
Технологи дамжуулах төв
77307730 – 1160