Цахим шилжилтийн бодлогын газарт нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

ЦАХИМ ШИЛЖИЛТИЙН БОДЛОГЫН ГАЗАР

Ажлын байрны нэр: Мэдээллийн системийн хөгжүүлэгч

Орон тоо: 3 (үндсэн)

Ажлын байранд тавигдах шаардлага:

Боловсрол: Дээд, Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил: Програм хангамж, Мэдээллийн технологи

Мэргэшил: Програм хангамж, Мэдээллийн технологи

Туршлага: Мэдээллийн системийн хөгжүүлэлтэд оролцож байсан, өгөгдлийн сангийн зохиомж, өгөгдлийн сангийн мэдлэгтэй

Ур чадвар:

  • Програм хангамж, мэдээллийн систем хөгжүүлэгчээр ажиллах чадвартай
  • Өгөгдлийн сангийн програмчлал MSSQL сервер, Dot net, Python, web–ийн орчинд хөгжүүлэх чадвартай
  • Уян хатан дасан зохицох чадвартай байх
  • Багаар ажиллах, ачаалал даах чадвартай байх
  • Хариуцлагатай, шуурхай, цагийг үр бүтээлтэй ашигладаг байх
  • Харилцааны соёл, ёс суртахуунтай байх;
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх
  • Системийн код, өгөгдлийн сан, мэдээллийн нууцлалыг сайтар сахих

Гүйцэтгэх үүрэг:

  • Мэдээллийн систем, программ хангамжийг хөгжүүлэх;
  • Мэдээллийн систем, программ хангамжийг тестлэх;
  • Мэдээллийн систем, программ хангамжийн хөгжүүлэлтийн баримт бичиг боловсруулах;

Ажлын байрны нэр: Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн

Орон тоо: 1 (үндсэн)

Ажлын байранд тавигдах шаардлага:

Боловсрол: Дээд, Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил: Мэдээллийн аюулгүй байдал, Мэдээллийн технологи, Мэдээллийн систем, Сүлжээний аюулгүй байдал

Мэргэшил: Мэдээллийн аюулгүй байдал, Мэдээллийн технологи, Мэдээллийн систем, Сүлжээний аюулгүй байдал

Туршлага: Мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан, мэдээллийн аюулгүй байдал болон кибер халдлагын эсрэг үйл ажиллагаанд оролцож байсан

Ур чадвар:

  • Шаардлагатай программ хангамж, техник хангамжийг бүрэн эзэмшсэн, сүлжээ болон серверийн аюулгүй байдлын мэдлэгтэй байх.
  • Windows and Linux сервер дээрх сервисүүдтэй ажиллах чадвартай
  • Мэдээллийн системийн хөгжүүлэлтийн талаар мэдлэгтэй байх.
  • Баг удирдан зохион байгуулах чадвартай байх
  • Төсөл амжилттай хэрэгжүүлэх чадвартай байх
  • Багаар ажиллах, ачаалал даах чадвартай байх
  • Хариуцлагатай, шуурхай, цагийг үр бүтээлтэй ашигладаг байх
  • Харилцааны соёл, ёс суртахуунтай байх;
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх
  • Байгууллагын сүлжээ холбооны системийн болон мэдээллийн нууцлалыг сайтар сахих

Гүйцэтгэх үүрэг:

МУИС-ийн цахим шилжилтийн үйл ажиллагаанд мэдээллийг бий болгох, боловсруулах, хадгалах, ашиглах, дамжуулахад ашиглагдаж буй мэдээллийн технологийн шийдэл болон үйлчилгээний мэдээллийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлийн үнэлэх бууруулах, кибер хандлагаас сэргийлэх;

Ажлын байрны нэр: Сүлжээний шийдлийн мэргэжилтэн

Орон тоо: 1 (үндсэн)

Ажлын байранд тавигдах шаардлага:

Боловсрол: Дээд, Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил: Компьютерийн сүлжээ, Холбоо, Мэдээллийн технологи

Мэргэшил: Компьютерийн сүлжээ, Холбоо, Мэдээллийн технологи

Туршлага: Сүлжээ холбооны зохион байгуулалт, серверийн зохион байгуулалт тохиргоо хийж байсан, сүлжээ болон серверийн аюулгүй байдлын мэдлэгтэй байх.

Ур чадвар:

  • Сүлжээний бүтэц, тоног төхөөрөмж ба программ хангамжийн түвшинд эзэмшсэн
  • Windows and Linux сервер дээрх сервисүүдтэй ажиллах чадвартай
  • Сүлжээний менежмент хийх болон аюулгүй байдлыг хамгаалах мэргэжлийн чадвартай
  • Төсөл амжилттай хэрэгжүүлэх чадвартай байх
  • Багаар ажиллах, ачаалал даах чадвартай байх
  • Хариуцлагатай, шуурхай, цагийг үр бүтээлтэй ашигладаг байх
  • Харилцааны соёл, ёс суртахуунтай байх;
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх
  • Байгууллагын сүлжээ холбооны системийн болон мэдээллийн нууцлалыг сайтар сахих

Гүйцэтгэх үүрэг:

МУИС-ийн сүлжээ, холбооны зохион байгуулалтын шийдлийн боловсруулах, найдвартай ажиллагааг хангах; сүлжээний төхөөрөмж дэд системийн суурилуулалт, серверийн техникийн зохион байгуулалт тохируулга хийх, хүчин чадал нөөцийг үр ашигтай ашиглах;

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний 600 дугаар тогтоолоор баталсан/
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажиллаж байсан байгууллагын эсвэл удирдагч багшийн)
  • Цээж зураг (сүүлийн зургаан сард авхуулсан 3х4 хэмжээтэй)

Бүртгэл: 

2024 оны тавдугаар сарын 20-ны өдрөөс зургаадугаар сарын 05-ны өдрийн 18:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I дүгээр байрны 203 тоот өрөөнд анкетыг хүлээн авна.

Утас: 75754400-1131

Хууль, хүний нөөцийн бодлогын газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар