МУИС-ийн Бизнесийн сургуулийн “CAREER FAIR” өдөрлөгт 56 байгууллага оролцож 200 гаруй ажлын байр санал болголоо

Share Button

Өнөөдөр /2024.05.21/ МУИС-ийн Бизнесийн сургуулийн төгсөгчид, ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагуудыг холбож, нээлттэй ажлын байранд зуучлах зорилготой “CAREER FAIR” өдөрлөгийг Бизнесийн сургууль, МУИС-ийн Эдийн засаг, Бизнесийн сургууль төгсөгчдийн холбоо хамтран зохион байгууллаа.

Өдөрлөгт МУИС-ийн Бизнесийн сургуулийн санхүү, банк, даатгал, нягтлан бодох бүртгэл, маркетинг, бизнесийн менежмент, худалдаа, аялал жуучлалын менежмент мэргэжлийн бакалавр, магистр, докторын түвшний суралцагчид, профессор багш нар, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцлоо.

Хоёр дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй тус өдөрлөгт төрийн болон бизнесийн 56 байгууллага оролцож, 200 гаруй ажлын байрыг суралцагчдад санал болгосон байна.

МУИС-ийн Бизнесийн сургуулийн “CAREER FAIR” өдөрлөгт оролцогчдод Нэт капитал Санхүүгийн группын гүйцэтгэх захирал Б.Хуншагай “Санхүүгийн салбар дах дижитал шилжилт” сэдвээр, МУИС-ийн Менежментийн тэнхимийн дэд профессор Г.Уянга Төгсөгчдөд тулгалч буй сорилт: “Хорин нэгдүгээр зууны Та Бид” сэдвээр тус тус лекц толилуулж оролцогчидтой санал солилцсон юм.

Өдөрлөгт оролцсон суралцагчид өөрийн мэргэжлийн чиглэлээрх ажлын байрны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, нээлттэй ажлын байрны анкет бөглөсний зэрэгцээ “Open Mic Mongolia”-ийн хамт олны нээлттэй микрофоноор ая дуугаа өргөлөө.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар