МУИС-ийн Ректорын зөвлөлийн 2024 оны тавдугаар сарын 14-ний өдрийн хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:
- Диплом, дүнгийн хавсралтын агуулга, загварыг шинэчлэн боловсруулах тухай
- Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн төсөв, төлөвлөгөөний талаар
- МУИС-ийн багш, ажилтны цалин болон сургалтын төлбөр нэмэгдүүлэх тухай
- Бусад асуудлын хүрээнд,
- Профессор, дэд профессорын зэрэглэлийн асуудлыг тус тус хэлэлцлээ.
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:
- Диплом, дүнгийн хавсралтын агуулгыг шинэчлэн боловсруулсан загвараар батлагдлаа.
- Тус төвийн үйл ажиллагааны төлөвлөгөө болон төсвийн тухай асуудлыг дахин судалж дараагийн шатанд оруулахыг үүрэг болгов.
- Ректорын зөвлөлийн гишүүдийн саналыг тусган дараагийн хуралдаанаар танилцуулахыг Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн проректор Ч.Энхбаярт үүрэг болгов.
- МУИС-ийн 2024-2025 оны хичээлийн жилийн профессор, дэд профессорын зэрэглэлийн шалгаруулалтыг 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/208 дугаар тушаалаар батлагдсан “МУИС-д профессор багш ажиллуулах журам”-ын холбогдох заалтыг мөрдлөг болгон ажиллах бөгөөд энэхүү журмын зарим заалтыг хэлэлцэж олонхын саналаар шийдвэрлэлээ.
РЕКТОРЫН АЖЛЫН АЛБА