Улсын программчлалын 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдав

Share Button

Улсын программчлалын 32 дугаар олимпиад нь Шинэ монгол ТДС-ийн үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд тус сургууль дээр зохион байгуулав.

Нийт 10 их дээд сургуулийн 39 оюутан программчлалын бодолтын төрөлд ур ухаан авьяас чадвараа сорин өрсөлдсөнөөс Тэргүүн байрыг Компьютерын ухааны I курсийн оюутан Б.Төрхүү, Дэд байрыг Программ хангамжийн I курсийн оюутан Э.Энх-очир, Гутгаар байрыг Хэрэглээний математикийн III курсийн оюутан Х.Цэлмэг, Компьютерын ухааны II курсийн оюутан Г.Далайцэрэн, тусгай байрыг Мультимедиа технологийн I курсийн оюутан Дугаржанцан тус тус эзэллээ.

Багийн дүнгээр МУИС, МТЭС- МКУТ-ийн багш Г.Багаболд дасгалжуулагчтай МУИС-1 дүгээр баг болон 2 дугаар багууд тус тэмцээний 1, 2 дугаар байрт шалгарав.

Улсын программчлалын олимпиадын хүрээнд бүтээлийн уралдаан мөн зохион байгуулагдаж тус уралдаанаас  МУИС, МТЭС- МКУТ-ийн багш Э.Цэцэгжаргал удирдагчтай “Pet ger mobile app” бүтээлээрээ Мэдээллийн технологийн оюутан Б.Энхжин, Б.Рэнцэндорж нарын бүтээл Дэд байрт шалгарлаа.

Улсын программчлалын олимпиадын бодлогын комисст МУИС, МТЭС-МКУТ-ийн багш Г.Гантулга, Бүтээлийн уралдаанд Н.Даваасүрэн багш нар ажиллаж улсын уралдаанд МУИС-ийн баг өргөн бүрэлдэхүүнтэй оролцож тус уралдааныг дэмжиж ажиллаа.

Эрдмийн хэт цахиваас

Хөгжлийн гал бадармой

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар