Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГЫН ГАЗАР

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН ТӨВ

  1. Ажлын байрны нэр: Худалдан авалтын мэргэжилтэн

Орон тоо -1 /үндсэн/

Ажлын байранд тавигдах шаардлага:

Боловсрол: Дээд, Магистр ба түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил: Бизнесийн удирдлага

Мэргэшил: Банк, Санхүү, Нягтлан бодох бүртгэл

Туршлага:

  • Худалдан авах ажиллагааны А3 гэрчилгээтэй.
  • Төрийн болон боловсролын байгууллагад таваас доошгүй жил ажилласан туршлагатай.

Ур чадвар:

  • Ажлаа төлөвлөх, хугацаанд нь гүйцэтгэх, тайлагнах, хариуцлага хүлээх
  • Баримт бичиг боловсруулах, албан хэрэг хөтлөх, архивлах
  • Цахим орчинд ажиллах
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг дунд болон ахисан түвшинд эзэмшсэн, аль нэг гадаад хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй;
  • Удирдан зохион байгуулах чадвартай;
  • Хамтарч ажиллах болон хариуцлага хүлээх чадвартай;
  • Мэргэжлийн болон харилцааны ёс зүйтэй;
  • Байгууллага болон хувь хүний нууцыг чанд хадгалах;

Гүйцэтгэх үүрэг:

МУИС-д бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль” болон холбогдох журмын дагуу төлөвлөх, зохион байгуулах, гэрээний хэрэгжилт, үр дүнгийн талаар удирдлага болон холбогдох байгууллагад тайлагнах ажиллагааг хуулийн хүрээнд ил тод, өрсөлдөх тэгш боломжийг хангахуйц, хэмнэлт, үр ашигтай, хариуцлагатай ажиллах

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет / Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 600 дугаар тогтоолоор баталсан /
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажиллаж байсан байгууллагын эсвэл удирдагч багшийн)
  • Цээж зураг (сүүлийн зургаан сард авхуулсан 3х4 хэмжээтэй)

Бүртгэл: 

2024 оны тавдугаар сарын 30-ны өдрөөс зургаадугаар сарын 13-ны өдрийн 17:30 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 203 тоот өрөөнд бүртгэнэ.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН ТӨВ

  1. Ажлын байрны нэр: Ахлах эдийн засагч

Орон тоо -1 /түр/

Ажлын байранд тавигдах шаардлага:

Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил: Эдийн засагч,

Мэргэшил: Стратеги менежмент төлөвлөлт, эдийн засаг, бизнесийн удирдлага, нягтлан бодогчоор мэргэшсэн байх

Туршлага:

Санхүүгийн мэргэжлээр таваас доошгүй жил ажилласан байх;

Ур чадвар:

  • Ажлын зохион байгуулалт, бичиг баримт боловсруулах стандарт технологи эзэмшсэн;
  • Эдийн засгийн тооцоо судалгаанд математик загвар, статистикийн аргыг ашиглаж, шинжилгээ, дүгнэлт хийх;
  • Судалгаа шинжилгээний дүнд гарсан тоо баримтыг ашиглан тайлан мэдээ гаргах;
  • Зах зээлийн чиг хандлагыг урьдчилан таамаглах, харилцагч банкнуудын талаарх судалгаа гаргах;
  • Мэдээллийг хянах, логик дүгнэлт гаргах;
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй;
  • Багаар ажиллах, ачаалал даах;
  • Мэргэжлийн болон харилцааны ёс зүйтэй;
  • Байгууллага болон хувь хүний нууцыг чанд хадгалах;

Гүйцэтгэх үүрэг:

Сургуулийн хөгжлийн бодлого, стратегийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн урт болон богино хугацааны санхүүгийн төлөвлөлт, урт хугацааны хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, нэгдсэн төсөв зохиох,  санхүүгийн нөөц, эх үүсвэр бүрдүүлэх, хуваарилах, эдийн засгийн үр ашгийн тооцоо хийх, санхүүгийн тайланд шинжилгээ хийж, дүгнэлт гаргах, сургуулийн хэмжээнд мөрдөгдөх санхүү, эдийн засгийн холбогдолтой журам, заавар, тушаал шийдвэрийг шинэчлэх, удирдлагын мэдээллийг боловсронгуй болгох, санхүү эдийн засгийн мэдээллийн архивын нэгж бий болгох

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет / Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 600 дугаар тогтоолоор баталсан /
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажиллаж байсан байгууллагын эсвэл удирдагч багшийн)
  • Цээж зураг (сүүлийн зургаан сард авхуулсан 3х4 хэмжээтэй)

Бүртгэл: 

2024 оны тавдугаар сарын 30-ны өдрөөс зургаадугаар сарын 13-ны өдрийн 17:30 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 203 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1131

Хууль, хүний нөөцийн бодлогын газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар