Тэтгэлгийн зорилго: МУИС, “Таван богд групп”-ийн хамтын ажиллагааны хүрээнд, бизнес, мэдээллийн технологи, аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй бакалаврын түвшний төгсөх курсийн оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож, цаашид ажлын байраар дэмжихэд оршино.
Тэтгэлэгт хамруулах суралцагчийн тоо: Тав (5)
Тавигдах шаардлага:
- МУИС-ийн Санхүү, банк, маркетинг, менежмент, мэдээллийн технологи, мэдээллийн систем, статистик болон аялал жуулчлалын чиглэлээр идэвхтэй суралцаж буй бакалаврын түвшний, 2024-2025 оны хичээлийн жилд төгсөх курсийн суралцагч байх
- Сурлагын голч дүн 3.0 болон түүнээс дээш байх
- Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн эсээ бичих
- Эрдэм шинжилгээний хуралд оролцож, тодорхой амжилт гаргасан байх
Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:
- Анкет /загварын дагуу/ ТАТАХ
- Дүнгийн тодорхойлолт
- Эсээ /А4 нэгээс хоёр нүүр орчим байх/
- Амжилтыг гэрчлэх бичиг баримтын хуулбар
Материал хүлээн авах хугацаа: 2024 оны зургаадугаар сарын 14-ний 17:00 цаг хүртэл бүрдүүлсэн материалыг МУИС-ийн хичээлийн I байрын 202 тоотод мэргэжилтэн А.Цэнд-Аюуш хүлээн авна.
Эхний шатны шалгаруулалтыг 2024 оны зургаадугаар сарын 18-ны дотор хийж, эцсийн шалгаруулалтыг “Таван богд групп” зохион байгуулна.
РЕКТОРЫН АЖЛЫН АЛБА