Бүрэлдэхүүн сургуулийн захиралд:
БШУЯ-ны сайдын 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/58 тоот тушаалаар баталсан "Үндэсний болон урамшууллын тэтгэлэгийг суралцагчийн картын дансаар олгох түр журам"-ыг, мөн БШУЯ-ны Сургалтын төрийн сангийн 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 61 тоот " Суралцагчийн картын дансны тухай" албан бичгийг хүргүүлж байна. Суралцагчид нь уг журмын 2-т заасны дагуу банкаар баталгаажуулсан, картын мэдээллийг өөрийн сургуулийн захирлын туслах ажилтанд өгнө үү. Бүрэлдэхүүний сургуулиуд нь нийт суралцагчийн мэдээллийг нэгтгэж 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дотор Сургалтын төрийн санд өгөх юм байна.