МУИС болон БНПУ-ын Адам Микейвичийн их сургууль хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Адам Микейвичийн их сургуулийн 2024 оны намрын улирлын оюутан солилцоо хөтөлбөр зарлаж байна.
Суралцах хугацаа 1-2 улирал
Шаардлага:
- МУИС-ийн бакалаврын түвшний (дор хаяж 1 улирал амжилттай суралцсан, төгсөх болзол хангаагүй) идэвхтэй суралцаж буй оюутан байх
- Голч оноо 3.0-аас дээш
- Англи хэлний B2 түвшнээс дээш мэдлэгтэй байх: IELTS 6.0, TOEFL 71, B2-C1 level түвшний батламж/эсвэл их сургуулиас олгосон тодорхойлолт
Бүрдүүлэх материал:
- Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх)
- Дүнгийн тодорхойлолт (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх)
- Англи хэлний онооны батламжийг хавсаргах ( дор хаяж B2 түвшинтэй байх)
- Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа зурган сараас дээш байна)
- Цээж зураг хоёр хувь болон файлаар (4cm x 3cm)
- Солилцооны хөтөлбөрт хүсэлт гаргаж буй оюутны ерөнхий мэдээллийн маягт: https://forms.office.com/r/jRtY7MezQC?origin=lprLink
- Солилцооны хөтөлбөрийн өргөдлийн маягт (МУИС-аас нэр дэвшүүлсний дараа оюутанд мэйлээр очно)
Суралцах боломжтой хөтөлбөрийн жагсаалт: https://amupie.amu.edu.pl/
Сургалтын төлбөр, зардал: Сургалтын төлбөрөөс чөлөөлөх бөгөөд оюутны байр болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна.
Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2024 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн 12:00 цаг хүртэл.
Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг Оюутны хөгжлийн төвд (МУИС-ийн хичээлийн II байрны ард байрлах Багш, оюутны хөгжлийн төвийн 303 тоот, Г.Навчаа мэргэжилтэн) өөрийн биеэр авчирч өгөх ба мөн материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар заасан хугацаанд илгээнэ үү.
Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn хаяг руу мэйл илгээн лавлах боломжтой.
Шаардлага хангасан оюутны бичиг баритмыг Адам Микейвичийн их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт илгээнэ. Адам Микейвичийн их сургууль сонгон шалгаруулалтыг хийн элсэлтийн хариуг мэдэгдэнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг их сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна уу.
Сургуулийн талаарх танилцуулгыг доорх холбоосоор үзнэ үү.
- Цахим хуудас: https://amu.edu.pl/en
- Facebook: https://www.facebook.com/AMUPoznanENG
- Instagram: https://www.instagram.com/amu.poznan/
Сургуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.