“Багш, оюутны стартап 2024” хөтөлбөрийн хүрээнд зургаа дахь сургалт зохион байгуулагдана

Share Button

Монгол Улсын Их Сургууль (МУИС), Рио Тинто Монгол компанитай хамтран хэрэгжүүлдэг “Багш, оюутны стартап 2024” (NUM Startup 3.0) хөтөлбөрийн зургаа дахь удаагийн сургалтыг “Хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ” сэдвийн хүрээнд зохион байгуулах гэж байна. Сургалтын хүрээнд хөтөлбөрт хамрагдсан багууд “MStars Hub” хамтын оффисоор зочилж “Startup Tour” танилцах аялал хийх юм.

“Багш, оюутны стартап 2024” (NUM Startup 3.0) хөтөлбөрт бүртгүүлсэн багууд болон сонирхсон багш, оюутнуудыг идэвхтэй оролцохыг урьж байна.

Хэзээ: 2024 оны зургаадугаар сарын 12-ны лхагва гараг, “Startup Tour” танилцах аялал 11:00 – 12:00 цагт, сургалт 13:00–16:30 цагт

Хаана: МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төв, 502 тоот хурлын өрөө

“STARTUP TOUR” ХӨТӨЛБӨР

ЦАГ

ҮЙЛ АЖИЛЛАГАА

11:00 – 11:10

MStars Hub хурдасгуур хөтөлбөрийн танилцуулга

11:10 – 11:15

Сонирхсон асуулт хариулт

11:15 – 11:50

MStars Hub оффис танилцуулга /  MStars Residence startup танилцуулга

11:55 – 12:00

Групп зураг

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

ЦАГ

СЭДЭВ

БАГШ

13:00 – 14:30

Хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ

  •     Төслийн хөрөнгө оруулалтын мөнгөн урсгал, төлөвлөлт
  • Төслийн эдийн засгийн үр ашгийн шинжилгээ

МУИС, Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн ахлах багш

Г.Гүнбилэг

14:30 – 14:50

Цайны завсарлага

14:50 – 16:20

  •   Хөрөнгө оруулалтын санхүүжилтийг төлөвлөх нь
  • Төслийн мөнгөний урсгалын өнөөгийн ба ирээдүйн үнэ цэнийг тооцох нь, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах нь

МУИС, Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн ахлах багш

Г.Гүнбилэг

16:20 – 16:30

Хаалт

Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Парк,

Технологи дамжуулах төв

77307730 – 1160

tto@num.edu.mn

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар