МУИС-ийн Номын санд Солонгосын Үндэсний номын сангаас Солонгосын түүх, соёлын талаарх ойлголт, сонирхлыг нэмэгдүүлэх, Солонгосын соёлыг дэмжих үндэс суурийг бий болгох зорилгоор хилийн чанад дахь номын сангуудад хэрэгжүүлж буй “Window on Korea” ажил амжилттай хэрэгжиж, шинээр үүсгэн байгуулагдсан Солонгос судлалын уншлагын танхимыг нээлээ.
МУИС-ийн ШУС-ийн Ази Судлалын Тэнхимийн Солонгос судлалын салбар нь 1991 онд байгуулагдсан. Солонгос хэлний багш орчуулагч, солонгос орон судлалын мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж ирсэн бөгөөд одоогоор бакалавр, магистр, докторын шаталсан сургалт явуулж байгаа тухайн чиглэлийн Монгол дахь хамгийн том нэгж юм. Солонгос уншлагын танхим нээгдэж жил бүр тухайн чиглэлийг сурах бичгээр хангагдах нь Солонгос судлалын салбарын судлаачид, оюутнуудын суралцах орчин, материаллаг баазыг нэмэгдүүлэхэд нэн ач холбогдолтой юм.