Хайж байна...

“Багш, оюутны стартап 2024” хөтөлбөрийн менторшип уулзалтыг зохион байгууллаа

Share Button

Монгол Улсын Их Сургууль (МУИС), “Рио Тинто Монгол” компанийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлдэг “Багш, оюутны стартап 2024” хөтөлбөрийн хүрээнд МУИС. ШУТУБП-ийн Технологи дамжуулах төв, “MStars Hub”-тай хамтран 2024 оны 6-р сарын 12-ны өдөр менторшип уулзалтыг амжилттай зохион байгууллаа.

Уулзалтын үеэр “MStars Hub”-ын Гүйцэтгэх захирал Ч.Даваажамц “Стартап хурдасгуур хөтөлбөр”-ийг, “MStars Hub”-ын хөтөлбөрийн менежер Г.Бадамсэрээжид хамтын оффисын үйл ажиллагааг танилцуулав. Уулзалтын үр дүнд хөтөлбөрт оролцогч багш, оюутнууд “MStars Hub”-д гарааны бизнес хөгжүүлж буй стартапуудын сайн туршлагаас суралцаж, менторшип зөвлөгөө авлаа.

Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Парк,

Технологи дамжуулах төв

77307730 – 1160

tto@num.edu.mn

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар