МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Заяабаатар, Хөххот үндэстний дээд сургуулийн Угсаатны зүйн дээд сургуулийн захирал Чин Цэцэн нар угсаатан судлалын чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа. Тус гэрээний хүрээнд антропологийн хөтөлбөрийн багш, оюутан солилцох, сургалт, судалгааны хамтын ажиллагааг хөгжүүлэхийн зэрэгцээ судалгааны бүтээл, сурах бичиг харилцан солилцох юм.
Тус үйл ажиллагааны хүрээнд Антропологи-Археологийн тэнхимийн Антропологийн хөтөлбөрийн дэд профессор Ц.Цэцэгжаргал, ахлах багш С.Бямбадорж, Д.Долгорсүрэн нар БНХАУ-ын Хөххот үндэстний дээд сургуульд ажиллан хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, лекц уншив.