Франц хэлний багш нарын дэлхийн холбооны Ази-Номхон далайн бүсийн III Их хурал

Share Button

Франц хэлний багш нарын дэлхийн холбооны Ази-Номхон далайн бүсийн III Их хурал Энэтхэг улсын Ченнай хотод 2013 оны 2-р сарын 13-16-ны хооронд болж өндөрлөлөө.

Энэтхэгийн франц хэлний 250 багш, Ази-Номхон далайн бүсийн 150 гаруй багш “Ази-Номхон далай бүс дэхь франц хэлний хэрэглээ: шалтгаан, сэдэл” сэдвийн дор нэгдэн хуралдлаа.

india

Франц хэлийг заах арга, шинэ технологи, уламжлал шинэчлэл гэсэн гурван үндсэн хэсгээр илтгэгчид илтгэлээ хэлэлцүүлсэн юм.

Зөвлөх профессор Г. Буяннэмэх “Хэлний хичээлд уран зохиолын орчуулгын бүтээлийг ашиглах нь”, Б. Алтангүл “Яагаад франц хэлийг сонгосон  бэ? (оюутнаас авсан санал асуулгын жишээн дээр)” сэдвээр илтгэл хэлэлцүүлж оролцлоо. Энэ үед Монгол орны тухай болон, франц хэлний сургалт, өнөөгийн амьдралын түвшин зэрэг асуудлыг хөндөн ярилцаж байлаа.

india1

Энэ ялдамд Монгол улсад франц хэлтэй мэргэжилтэн бэлтгэсний 50 жилийн ойг 2013 оны 9-р сард Монгол улсад тэмдэглэх гэж буйг зочдод танилцуулан,  олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урилаа.

2017 оны Ази-Номхон далайн бүсийн хурлыг зохион байгуулахаар Шанхай хотын “Гадаад хэлний сургууль”, Киото хотын “Киотогийн их сургууль” өрсөлдөж буй ба ойрын 6 сарын дотор сонгон шалгаруулалт хийнэ.

Монгол улс Ази-Номхон далайн бүсийн үйл ажиллагаанд байнга идэвхтэй оролцдог бөгөөд 2021 оны бүсийн хурлыг эх орондоо зохион байгуулахаар зорин ажиллаж байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар