Филиппиний Нью Кларк хотноо зохион байгуулагдсан Олон улсын цөмийн физикийн анхдугаар олимпиадад Монгол Улсын багийн гишүүн МУИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ням-Аюушийн ТҮВШИН, 10 дугаар ангийн сурагч Ганзоригийн ХҮСЛЭН нар хүрэл медаль хүртлээ.
- Мөн тус ахлах сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Нэргүйн АНУДАРЬ, 10 дугаар ангийн сурагч Мөнхтүвшингийн АНХБАЯР нар Олон улсын цөмийн физикийн олимпиадад амжилттай оролцлоо.
- Багийн ахлагч, дасгалжуулагч багшаар Мягмаржавын ОДСҮРЭН /МУИС, ИТС-ийн дэд профессор/
- Багийн ахлагч, дасгалжуулагч багшаар Батсайханы ӨСӨХБАЯР /МУИС, ЦФСТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан/
Олон улсын цөмийн физикийн олимпиад нь Олон улсын атомын энергийн агентлаг (International Atomic Energy Agency)-ын ивээл дор зохион байгуулагдсан.
Монгол Улсын багт дэмжлэг үзүүлсэн Цөмийн энергийн комиссын ажлын алба, МУИС-ИТС, МУИС-БЭЛАС, МУИС-ЦФСТ-ийн хамт олонд талархал илэрхийлье.
Монгол Улс 1965 онд хуучнаар ЗХУ-д бэлтгэгдэн ирсэн мэргэжилтнүүдээр МУИС-д Цөмийн физикийн шинжилгээний группийг анхлан байгуулж, 1970 онд Цөмийн физикээр мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэн гаргасан. Өдгөө МУИС-ийн Инженер, технологийн сургуульд “Цөмийн инженерчлэл” бакалавр, “Цөмийн технологи”, “Цөмийн эрчим хүч” хөтөлбөрөөр магистр, “Цөмийн технологи” хөтөлбөрөөр доктор зэрэгтэй мэргэжилтнүүдийг бэлтгэж байна.
Цөмийн инженерчлэл хөтөлбөрийн мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.