Хайж байна...

Дэлхийн философийн өдөрт зориулсан эрдэм шинжилгээний хурал боллоо

Share Button

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагаас жил бүрийн 11 дүгээр сарын 3 дахь долоо хоногийн Пүрэв гарагт уламжлал болгон тэмдэглэдэг Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим, ШУА-ийн Философийн хүрээлэн, Монгол Эмнести Интернэшнл байгууллага, МУИС-ийн Философийн салбарыг төгсөгчдийн холбоо хамтран “Ирээдүй, энх тайвны төлөөх философийн дуу хоолой” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

Тус хурлын “Энэрэл, эв эе, хүний эрх: Уламжлал ба орчин үе”, “Эрх чөлөө, хүний эрх ба хамтын оршихуй” гэсэн хоёр салбар хуралдаанаар Монгол, Орос, Беларусь улсын эрдэмтэн судлаачдын нийт 18 илтгэлийг хэлэлцлээ. Илтгэгчид энх тайван, эв эеийн үзэл санаа, олон ургалч үзэл, хүний эрх, эрхэм чанар, түүнчлэн технологийн эрин дэх хиймэл оюун, биотехнологи, амьтны сайн сайхан байдал, экологийн хямрал, тогтвортой хөгжил, ирээдүйн ёс зүй, дижитал шилжилтийн үеийн нийгмийн итгэлцэл, глобал шударга ёсны асуудлыг философийн онол, арга зүйн үүднээс авч үзэв.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар