- 2024-2025 оны хичээлийн жилийн намрын улирлын бакалаврын хөтөлбөрийн суралцагчид хичээл сонголт, баталгаажуулалтыг 2024 оны наймдугаар сарын 23-ны өдрийн 11:00 цагаас 2024 оны есдүгээр сарын 01-ний өдрийн 17:30 цагийн хооронд дараах дарааллын дагуу хийнэ.
Үүнд:
- Тусгай хэрэгцээт суралцагчид 2024 оны наймдугаар сарын 23-ны өдрийн 11:00-18:00 цагийн хооронд;
- Бакалаврын өдөр, ХЗС-ийн хоёрдогч /хуучнаар оройн анги/ бакалаврын хөтөлбөрийн III, IV, V түвшний суралцагчид 2024 оны наймдугаар сарын 24-ний өдрийн 10:00-15:00 цагийн хооронд;
- Бакалаврын өдөр, ХЗС-ийн хоёрдогч бакалаврын хөтөлбөрийн I, II түвшний суралцагчид 2024 оны наймдугаар сарын 24-ний өдрийн 15:00-20:00 цагийн хооронд;
- Бакалаврын өдөр, ХЗС-ийн хоёрдогч бакалаврын хөтөлбөрийн бүх түвшний суралцагчид 2024 оны наймдугаар сарын 24-ний өдрийн 20:00 цагаас хойш;
2024-2025 оны бакалаврын өдрийн хөтөлбөрт шинээр элссэн, хөтөлбөр сонгосон, шилжин суралцсан суралцагчид 2024 оны наймдугаар сарын 16-22-ны хооронд “Хувийн суралцах төлөвлөгөө” зохионо.
Бусад суралцагчдын хувьд 2024 оны наймдугаар сарын 30-ны өдрийн 11:00 цагаас есдүгээр сарын 01-нийг дуустал баталгаажуулалтын хугацаанд “Хувийн суралцах төлөвлөгөө” шинэчлэн зохиох эрх нээгдэнэ.
- 2024-2025 оны хичээлийн жилийн намрын улирлын ахисан түвшин, ХЗС-ийн хоёрдогч бакалавр (хуучнаар эчнээ)-ын суралцагчдын хичээл сонголт, баталгаажуулалт 2024 оны есдүгээр сарын 23-ны өдрийн 11:00 цагаас 2024 оны есдүгээр сарын 29-ний өдрийн 17:30 цагийн хооронд явагдана. Хичээл есдүгээр сарын 30-ны өдрөөс эхэлнэ. Шинээр элссэн суралцагчид “Хувийн суралцах төлөвлөгөө”-г есдүгээр сарын 16-ны өдрөөс 20-ны хооронд хийнэ.
Сонгосон хичээлийн багц цагийн төлбөрийг 24 цагийн дотор цахим хэлбэрээр төлж баталгаажуулна. Суралцагч баталгаажуулсан хичээлээ баталгаажуулалтын хугацаанд өөрөө цуцалж болно.
Хичээлийн суудал дүүрсэн тохиолдолд тухайн хичээлийн хүлээлгийн жагсаалтад орж болно. Энэ тохиолдолд тухайн хичээлд суудал гарсан /бусад суралцагч хичээл цуцлах/ үед хүлээлгийн жагсаалтад орсон дарааллын дагуу системээс хуваарь сонголт хийгдэх бөгөөд суралцагч тухайн хичээлийн төлбөрийг 24 цагийн дотор цахим хэлбэрээр төлж баталгаажуулна.
Шинэчлэгдсэн хичээл баталгаажуулалт хийх модулийн заавартай ЭНД ДАРЖ танилцана уу.
Сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын бодлогын газар
Цахим шилжилтийн бодлогын газар
2024 оны наймдугаар сарын 23