Хиймэл оюун ухааны анхдугаар олимпиадаас Монголын баг мөнгөн медаль хүртлээ

Share Button

Бүгд Найрамдах Болгар Улсын Бургас хотод 2024 оны наймдугаар сарын 09-14-ний өдөр зохион байгуулагдсан Хиймэл оюуны анхдугаар олимпиадаас Монгол Улсын баг мөнгөн медаль хүртлээ. Олимпиадад нийт 33 улсын 41 баг өрсөлдсөн байна. Багийн ахлагчаар МУИС-ийн Мэдээлэл технологи, электроникийн сургуулийн багш З.Цолмон ажилласан ба багийн бүрэлдэхүүнд Эрхэт эрдэм сургуулийн сурагч Ч.Ирмүүн, Хобби сургуулийн сурагч Э.Тэнүүн, Оюунлаг сургуулийн сурагч Н. Батсүх, Эрхэт эрдэм сургуулийн сурагч Т.Энгүүн нар багтсан юм.

Багийн гишүүд болон бэлтгэсэн багш нар, олимпиадыг зохион байгуулах хороо, нэгдсэн хамт олонд баяр хүргэе!

Багийн гишүүдийг сонгон шалгаруулах, бэлтгэх, оролцоход дэмжиж тусалсан:
  • УИХ-ын гишүүн Ч.Анар
  • УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин
  • Монгол Улсын ерөнхийлөгчийн зөвлөх Ч. Лодойравсал
  • “AILAB” компанийн захирал М.Золжргал
  • “MIRAI TECHNOLOGIES” компаний захирал О.Тэмүүлэн
  • “ГҮҮД ТИ СИ” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар