“Хотын хэл шинжлэл-21” эрдэм шинжилгээний хурал (ULS21)-ыг зохион байгууллаа

Share Button

Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, Монгол судлалын хүрээлэн, Олон Улсын Хотын Хэл Шинжлэлийн Нийгэмлэгтэй хамтран “Олон Улсын Хотын Хэл Шинжлэлийн Нийгэмлэгийн 21 дэх удаагийн эрдэм шинжилгээний хурал” (ULS21)-ыг Улаанбаатар хотноо 2024 оны наймдугаар сарын 17-19-ний өдөр зохион байгууллаа.

Тус хуралд Монгол Улс, Япон Улс, БНХАУ, ИБУИНХУ, БНСУ, ОХУ-ын их дээд сургууль, шинжлэх ухааны байгууллагын хэл шинжлэлийн салбарын судлаачид оролцов. Энэ удаагийн хурлыг “Хотжил хийгээд стандарт хэл, нутгийн аялгуу” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд зохион байгуулсан юм.

Илтгэгчид хотын орчин дахь хэлний хэрэглээ болон үндэс угсаа, шилжилт хөдөлгөөн, хотжил, стандартчилал, бүх нийтийг хамарсан цахим шилжилт зэрэг нь хэл аялгуунууд, тэдгээрийн хэрэглээ, статуст хэрхэн нөлөөлж байгаа талаар таван салбар хуралдаанд 102 илтгэл хэлэлцүүллээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар