Хайж байна...

Улс төр судлалын тэнхимд тэнхимийн туслах ажилтан авна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

УЛС ТӨР СУДЛАЛ, ОЛОН НИЙТИЙН ХАРИЛЦАА НИЙТИЙН УДИРДЛАГЫН СУРГУУЛЬ

УЛС ТӨР СУДЛАЛЫН ТЭНХИМ

Ажлын байрны нэр:Тэнхимийн туслах ажилтан

Орон тоо: 1 (үндсэн)

Гүйцэтгэх чиг үүрэг:

  • Тэнхимд холбогдох тушаал, шийдвэр, мэдээллийг багш, суралцагчдад хүргэх, тайлан мэдээг цаг хугацаанд нь нэгтгэх, холбогдох нэгжид хүргэх;
  • Тэнхимийн албан хэргийн хөтлөлтийг стандартын дагуу хийж гүйцэтгэх;
  • Тэнхимийн сургалтын үйл ажиллагаанд туслах;
  • Багш, суралцагчидтай холбоотой судалгаа, мэдээлэл гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, тогтмол шинэчлэх;
  • Анги, тэнхимийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийн бэлэн, бүрэн бүтэн байдлыг хариуцах;

Ажлын байранд тавигдах шаардлага:

Боловсрол: Дээд, бакалавр

Мэргэжил: Улс төр судлал

Туршлага: Шаардахгүй

Ур чадвар:

  • Компьютерын өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;
  • Монгол хэлний найруулан бичих чадвартай байх;
  • Ачаалал даах чадвартай байх;
  • Хариуцлагатай, шуурхай байх;
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх;
  • Харилцааны соёл, ёс суртахуунтай байх;

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн 600 дугаар тогтоолоор баталсан/
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар /Урьд ажил эрхэлж байсан бол НДШ төлөлтийн лавлагаа/
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Цээж зураг (сүүлийн зургаан сард авхуулсан 3х4 хэмжээтэй)

Бүртгэл:

2024 оны наймдугаар сарын 26-30-ны өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1131

Захиргаа, хүний нөөцийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар