МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
ХАНГАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР
Ажлын байрны нэр: Слесарь
Орон тоо: 4 /үндсэн/
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Боловсрол: Мэргэжлийн болон тусгай дунд
- Мэргэжил: Сантехникч
- Мэргэшил: Сантехникч
- Туршлага: Мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай
Ур чадвар:
- Хариуцлагатай, шуурхай байх;
- Харилцааны соёл, ёс суртахуунтай байх;
- Ажлыг түргэн шуурхай чанартай гүйцэтгэх;
- Бие болон сэтгэцийн хувьд ажил гүйцэтгэх чадвартай байх;
- Бие даан ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх;
- Багаар ажиллах, өөрийгөө тогтмол хөгжүүлэх;
- Орчин үеийн дэвшилтэт технологийг цаг алдалгүй суралцаж ажилдаа нэвтрүүлэн ажиллах чадвартай байх;
Гүйцэтгэх үүрэг:
Их сургуулийн барилга байгууламж, байруудын халаалт, сантехникийн угсралтын хэвийн, тасралтгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн заавар, зөвлөмжийг мөрдөн ажиллах
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/
- Мэргэжлийн зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Цээж зураг (сүүлийн зургаан сард авхуулсан 3х4 хэмжээтэй)
Бүртгэл:
2024 оны наймдугаар сарын 29-ний өдрөөс есдүгээр сарын 06-ны өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1131
Захиргаа, хүний нөөцийн газар