“НОМИН тэтгэлэгт хөтөлбөр” зарлагдлаа

Share Button

“Номин Холдинг” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд “НОМИН тэтгэлэгт хөтөлбөр”-ийг Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын Чанартай боловсролыг дэмжих зорилгын хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Тус хөтөлбөрт Улаанбаатар хотод байрлах Магадлан итгэмжлэгдсэн Их, Дээд сургуулийн III, IV курсийн оюутнууд хамрагдах боломжтой бөгөөд нийгмийн идэвхи оролцоо, сурлагын үзүүлэлтийг нь харгалзан 20 оюутанд сургалтын төлбөрийн тодорхой хувийг тэтгэлэг хэлбэрээр олгодог билээ.

Тэтгэлэгт тавигдах шаардлага:

  • МУИС-ийн идэвхтэй төлөвийн III, IV түвшний суралцагч байх,
  • Амьжиргааны баталгаажих түвшин доогуур орлоготой зорилтот бүлгийн, нийгмийн идэвх оролцоо сайтай сурах хүсэл эрмэлзэлтэй, тэтгэлэгт хөтөлбөрийн шалгуурыг хангасан байх

Мөн “Номин Холдинг” ХХК-ийн QR code уншуулан дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар