Япон Улсын Акита Олон Улсын Их сургуулийн хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Share Button

МУИС болон Япон Улсын Акита Олон Улсын Их сургууль (Akita International University)-ийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2023-2024 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна.

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалавр, магистрын хөтөлбөрийн идэвхтэй суралцаж буй (төгсөх болзол хангаагүй) оюутан байх /хамгийн багадаа хоёр улирал амжилттай суралцсан байх/
  2. Голч оноо 2.5 буюу түүнээс дээш
  3. Англи хэлээр суралцах бол TOEFL iBT 71, IELTS 6.0, TOEIC 785, PBT/ITP 530 эсвэл түүнээс дээш оноотой байх.

Бүрдүүлэх материал:

  1. Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, тамгатай байх)
  2. Албан ёсны дүнгийн хуулбар (англи хэл дээр, тамгатай байх (ШААРДЛАГЫГ ЭНДЭЭС ХАРАХ)
  3. Тодорхойлололтын маягт /удирдагч эсвэл хичээл ордог багшаараа бөглүүлэх/ ЭНДЭЭС ТАТАХ
  4. Тодорхойлолтын маягт /холбогдох их сургуулийн ажилтанаар бөглүүлэх/ ЭНДЭЭС ТАТАХ
  5. Хэлний мэдлэгийг харуулсан сертификат ШААРДЛАГЫГ ЭНДЭЭС ХАРАХ
  6. Гадаад паспортын хуулбар
  7. Цээж зураг (сүлийн 3 сарын дотор авхуулсан, 800рх X 600рх хэмжээтэй, jpg эсвэл png өргөтгөлтэй, малгай болон нүдний шилгүй, цагаан артай)
  8. Санхүүгийн/банкны баталгаа. Нэг семестр суралцах бол – 700,000 йен, хоёр семестр суралцах бол – 1,200,000 йены баталгаа (Банкны англи хэл дээрх хамгийн ихдээ нэг сарын өмнөх албан тодорхойлолт байна)

Төлбөр:  Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Байр (https://web.aiu.ac.jp/en/campuslife/housing/#details) болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна.

Хамрагдах оюутны тоо:  1

Хөтөлбөрийн жагсаалт болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр холбогдон авна уу: https://web.aiu.ac.jp/en/academic/

Хүсэлт гаргах сүүлийн хугацаа:  Бүрдүүлсэн бичиг баримтыг studentaffairs@num.edu.mn хаягаар 1 багц файл болгон 202 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 12:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Мөн солилцооны хөтөлбөрийн маягтыг бөглөнө үү.  (хугацааг сунгахгүй тул тодруулах асуулт байвал хүсэлт гаргах сүүлийн хугацаанаас өмнө холбогдоно уу)

Сонгон шалгаруулалтыг Акита олон улсын их сургууль хийж, хариуг гаргана. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг Акита олон улсын их сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн тус сургуулийн онлайн бүртгэлийн системд заасан хугацаанд илгээхийг анхаарна уу.

Холбогдох: Багш, оюутны хөгжлийн газар 303 тоот, мэргэжилтэн Г.Навчаа

Утас: 77307730-1516

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар