Химийн тэнхимд лаборант сонгон шалгаруулж авна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛЬ 

АЖЛЫН БАЙРНЫ НЭР: Лаборант (Химийн тэнхим)

ОРОН ТОО: 1

ГҮЙЦЭТГЭХ ЧИГ ҮҮРЭГ:

  1. Хариуцсан ажлын хүрээнд мөрдөгдөх хууль, дүрэм, журам, тушаал шийдвэрийг мөрдөж ажиллах;
  2. Хариуцсан лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, эд хогшлын бүрэн бүтэн байдлыг хариуцах;
  3. Хичээлд хэрэглэгдэх багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, урвалж бодис зэргийг бэлэн байлгах, сургалтад туслах;
  4. Хариуцсан лабораторийн аюулгүй нөхцөлийг хангах, аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг сахих, сахиулах

БОЛОВСРОЛ: Дээд, бакалавр

МЭРГЭЖИЛ: Химич

Мэргэшил: Хими

УР ЧАДВАР:

  • Химийн үндсэн суурь мэдлэгтэй, химийн бодис урвалж хадгалах, бэлтгэх туршлагатай
  • Лабораторийн багаж, тоног төхөөрөмжийг ажиллуулах, хэмжилт хийх, туршилт сорилт хийх чадвартай байх;
  • Компьютерын өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;
  • Монгол хэлний найруулан бичих чадвартай байх;
  • Ачаалал даах чадвартай байх;
  • Хариуцлагатай, шуурхай байх;
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх;
  • Харилцааны соёл, ёс суртахуунтай байх

ТУРШЛАГА: Химийн лабораторийн багаж, тоног төхөөрөмжийг ажиллуулах, хэмжилт, туршилт, сорил хийх, бодис урвалжтай ажиллаж байсан бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар /Урьд ажил эрхэлж байсан бол НДШ төлөлтийн лавлагаа/
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Цээж зураг (сүүлийн зургаан сард авхуулсан 3х4 хэмжээтэй)

Бүртгэл: 

2024 оны есдүгээр сарын 25-ны өдрийн 14:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 203 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1132

Захиргаа хүний нөөцийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар