МУИС-ийн стратеги чиглэл болон Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2011-2015 оны тэргүүлэх чиглэлүүдийн хүрээнд МУИС-ын гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтэс, Хими, хими инженерчлэлийн сургууль хамтран 2013 оны 3 дугаар сарын 6-нд “Бичил уурхай ба хүрээлэн буй орчин” сэдэвт семинарыг амжилттай зохион байгууллаа. Уул уурхай тойрсон нийгэм, эрх зүй, эрүүл мэнд, хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлуудыг тодорхойлох зорилготой энэхүү семинарт МУИС болон ШУТИС-ийн багш, судлаачдын энэ чиглэлээр хийсэн судалгаануудын үр дүнгийн талаар танилцуулж, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Ашигт малтмалын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Тогтвортой бичил уурхай төсөл, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэн зэрэг газрууд оролцож илтгэл тавин мэдээлэл хийсэн юм.