Багш мэргэжлээр бакалаврын өдрийн ангид, боловсрол судлалын магистрт суралцагч, зарим эрэлттэй мэргэжлээр (”Нийгмийн ажил” хөтөлбөр) суралцагчдын анхааралд

Share Button

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны гуравдугаар сарын 06-ны өдрийн 103 тоот тогтоолын хавсралт, Төрөөс дэмжлэг үзүүлэх журам батлагдсаны дагуу 2024-2025 оны хичээлийн жилд (Багш мэргэжлээр бакалаврын өдрийн ангид, боловсрол судлалын магистрт суралцагч, зарим эрэлттэй мэргэжлээр /Нийгмийн ажил/) хөтөлбөрт шинээр элсэн орсон, үргэлжлүүлэн суралцах шаардлага хангасан суралцагчдад тэтгэлэг олгох болсон.

 Шаардлага хангасан суралцагчид дараах материалыг бүрдүүлсэн байна:

  1. Иргэний үнэмлэхийн лавлагаа /оршин суугаа хаягтай/
  2. Төрсний гэрчилгээний хуулбар
  3. Эцэг, эхийн иргэний үнэмлэхийн лавлагаа
  4. Элсэлтийн шалгалтын батламжийн хуулбар
  5. Үргэлжлүүлэн суралцагчийн хувьд голч дүнгийн тодорхойлолт /өмнөх улирлын голч дүн 2.7-оос доошгүй байх/
  6. Суралцагчийн өргөдөл
  7. Гэрээ 3 хувь хийнэ
  8. Боловсролын Ерөнхий хуулийн 12.5, Дээд боловсролын тухай хуулийн 12.12-т заасны дагуу магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрийг сонгосон байх.

Уг материалыг бүрдүүлэн 2024 оны есдүгээр сарын 20-ны дотор Багш, оюутны хөгжлийн төвийн 306 тоотод ирж бүртгүүлнэ үү.

                                    ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар