Монгол Улсын Их сургууль, БНСУ-ын Инчеон Үндэсний Их сургуультай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Share Button

[English Below]

БНСУ-ын Инчеон Үндэсний Их сургуулийн захирал Пак Жун Тэ төлөөлөгчдийн хамт 2024 оны есдүгээр сарын 06-ны өдөр МУИС-д айлчлан, хамтын ажиллагааны санамж бичиг болон стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ нь хоёр их сургуулийн 27 жилийн түүхтэй хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэх үйл явдал юм.

Санамж бичгийн хүрээнд МУИС болон Инчеон Үндэсний Их сургууль хооронд багш, ажилтан, оюутан солилцоо явуулж, хос хөтөлбөр хэрэгжүүлж, хамтарсан судалгаа хийж, судалгааны бүтээл солилцох үүд хаалга нээгдэж байна.

Инчеон Үндэсний Их сургуулийн захирал Пак Жун Тэ шинээр байгуулж буй стратегийн түншлэлийн гэрээний хүрээнд хамтарсан судалгаа, солилцооны хөтөлбөрүүдийг идэвхтэй хэрэгжүүлж, тэр дундаа МУИС-ийн төгсөгч, судлаачдыг Инчеоны Үндэсний Их сургуульд ахисан түвшний судалгаа хийх боломжоор хангахаа илэрхийлэв.

МУИС-ийн ректор Б.Очирхуяг уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, “1+1” хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх санал дэвшүүлэв. Цаашид санамж бичиг дээр дурдагдсан заалтууд бүрэн дүүрэн хэрэгжих нь чухал бөгөөд энэ хүрээнд үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулж ажиллах төлөвлөгөөтэй байгааг дурдлаа.

Тус арга хэмжээнд МУИС-ийн талаас ректор Б.Очирхуяг, Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор С.Гомбобаатар, ШУС-ийн ХУС-ын Ази судлалын тэнхимийн ахлах багш Д.Оюунцэцэг, Хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Г.Наргил нар, Инчеон Үндэсний Их Сургуулийн талаас захирал Пак Жун Тэ, Байгалийн ухааны сургуулийн захирал Ким Жун Хо, Гадаад харилцааны газрын захирал Шим Мин Сүг, Физикийн тэнхимийн профессор Б.Одхүү, Гадаад харилцааны газрын дарга Пак Сан Бён, Захирлын нарийн бичиг Ким Кван Хи нар байлцав.

 

 

 


MoU signed between National University of Mongolia and Incheon National University

On September 6, 2024, a delegation led by President Park Jung Tae of Incheon National University (INU), Republic of Korea, visited the National University of Mongolia (NUM). During this visit, the two universities signed a Memorandum of Understanding (MoU) and a strategic partnership agreement. This marks a significant milestone, adding a new chapter to the 27-year-long collaboration between the two institutions.

Under the MoU, NUM and INU will facilitate the exchange of faculty, staff, and students, implement dual degree programs, and engage in joint research projects, fostering academic collaboration and research publication exchanges.

President Park Jong Tae expressed his commitment to actively promote joint research and exchange programs under the newly signed strategic partnership. He emphasized providing opportunities for NUM graduates and researchers to pursue advanced studies at Incheon National University.

During the meeting, NUM President B. Ochirkhuyag proposed the development of a “1+1” joint program between the two universities. He stressed the importance of fully implementing the provisions of the MoU and highlighted plans to develop an action plan to ensure its success.

The signing ceremony was attended by NUM representatives, including President B. Ochirkhuyag, Vice President for Research and Cooperation S. Gombobaatar, professor at the Department of Asian Studies D. Oyuntsetseg, and International Cooperation Officer G. Nargil. From INU, President Park Jong Tae, Dean of the College of Natural Sciences Kim Jun Ho, Dean of International Office Shim Min Suk, Professor of Physics B. Odkhuu, Director of International Office Park Sang Byong, and President’s Secretary Kim Kwanhwi participated in the event.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар