БНСУ-ын Шинэ бүтээлийг дэмжих холбооны мэргэжилтнүүд ШУТУБП-ийн Технологи дамжуулах төвд ажиллалаа

Share Button

МУИС-ийн ШУТУБП-ийн Технологи дамжуулах төвд БНСУ-ын Оюуны өмчийн газар (KIPO) болон Шинэ бүтээлийг дэмжих холбоо (KIPA)-ны экспертүүд ажиллалаа. Тус холбооноос зарласан 2026 онд хэрэгжүүлэх “IP sharing” төсөлд МУИС-иас 11 төсөл мэдүүлснээс эхний шатанд МУИС-ийн №20-0003217 дугаартай оюуны өмч бүхий “Шийтаке мөөгийг тариалах арга” төсөл шалгарсан. Солонгосын талын экспертүүд шалгарсан төслийн багийнхантай уулзаж, мөөгний тариалалт эрхэлдэг нэгжийн үйл ажиллагаа, бодит байдалтай танилцаж, маркетинг, зах зээлийн судалгааг хийлээ.

Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Парк,

Технологи дамжуулах төв

77307730 – 1160

tto@num.edu.mn

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар