“Таван богд групп”-ийн нэрэмжит тэтгэлгийн эзэд тодорлоо

Share Button

МУИС болон “Таван богд групп” хоорондын хамтын ажиллагааны хүрээнд, 2024-2025 оны хичээлийн жилээс эхлэн бизнес, мэдээллийн технологи, аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй бакалаврын түвшний төгсөх курсийн оюутнуудад сургалтын төлбөрийн бүрэн тэтгэлэг олгож, цаашид ажлын байраар дэмжин ажиллах юм.

Энэ хичээлийн жилд МУИС-ийн таван суралцагч шалгарч, тэтгэлгийн батламжаа өнөөдөр буюу 2024 оны есдүгээр сарын 13-ны өдөр гардан авлаа.

Тэтгэлэгт шалгарсан оюутнууд:

Овог

Нэр

Сургууль

Хөтөлбөр, түвшин

1

Уранбилэг

Минжинсор

Бизнесийн сургууль

Нягтлан бодох бүртгэл – IV

2

Оргио

Лхагважаргал

Бизнесийн сургууль

Санхүү – IV

3

Баярсайхан

Маралгуа

Бизнесийн сургууль

Менежмент – IV

4

Энхтөр

Амгаланжаргал

Бизнесийн сургууль

Маркетинг – IV

5

Баярсайхан

Энхболор

Мэдээллийн технологи, электроникийн сургууль

Мэдээлэл технологи – IV

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар