МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
Антропологи, археологийн тэнхим
АЖЛЫН БАЙРНЫ НЭР: Тэнхимийн туслах ажилтан
ОРОН ТОО: 1
ГҮЙЦЭТГЭХ ЧИГ ҮҮРЭГ:
- Тэнхимд холбогдох тушаал, шийдвэр, мэдээллийг багш, суралцагчдад хүргэх, тайлан мэдээг цаг хугацаанд нь нэгтгэх, холбогдох нэгжид хүргэх;
- Тэнхимийн албан хэргийн хөтлөлтийг стандартын дагуу хийж гүйцэтгэх;
- Тэнхимийн сургалтын үйл ажиллагаанд туслах;
- Багш, суралцагчидтай холбоотой судалгаа, мэдээлэл гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, тогтмол шинэчлэх;
- Анги, тэнхимийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийн бэлэн, бүрэн бүтэн байдлыг хариуцах;
БОЛОВСРОЛ: Дээд, бакалавр
МЭРГЭЖИЛ: Антропологи, археологийн мэргэжилтэй бол давуу тал болно.
УР ЧАДВАР:
- Компьютерын өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;
- Монгол хэлний найруулан бичих чадвартай байх;
- Ачаалал даах чадвартай байх;
- Хариуцлагатай, шуурхай байх;
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх;
- Харилцааны соёл, ёс суртахуунтай байх;
ТУРШЛАГА:
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар /Урьд ажил эрхэлж байсан бол НДШ төлөлтийн лавлагаа/
- Иргэний үнэмлэхийн хуулбар
Бүртгэл: 2024 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1132
Захиргаа, хүний нөөцийн газар