“Дээд боловсролын бодлогын судалгаа: асуудал ба шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Share Button

Монгол улсын дээд боловсролын бодлогыг боловсронгуй болгох, МУИС-ийг 2020 он хүртэл хөгжүүлэх стратегийн зорилгуудыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй  МУИС-ийн дотоод төслүүдийн хүрээнд өнөөдөр “Дээд боловсролын бодлогын судалгаа: асуудал ба шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг Монгол – Япон төвийн их танхимд зохион явууллаа.

Хэлэлцүүлэгт МУИС-ийн  Захиргааны зөвлөлийн гишүүд, МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн Сургалтын албаны эрхлэгч нар, МУИС-ийн Удирдах зөвлөл дэх багш нарын төлөөлөл болоод Профессорын багийн ахлагч нарын 60 гаруй хүн оролцож төслийн тайлан болоод судалгааны үр дүнтэй танилцаж, санал бодлоо солилцсон юм. IMG_0036

БСА-аас зарлан хэрэгжүүлж буй эдгээр 3 дотоод төсөл нь:

“Сургалтын хөтөлбөрийн шинжилгээ”

– Бакалаврын зэрэг олгох сургалтын чиглэл, хөтөлбөрийн судалгаа

– Салбар дамнасан хөтөлбөр бий болгох, хөгжүүлэх боломж

“Дээд боловсролын эрэлт, нийлүүлэлтийн шинжилгээ”

– Дэлхийн дээд боловсролын зах зээлийн хандлага

-Монголын оюутнуудын гадаадад суралцах сонирхол, чиглэл

-Монголын дээд боловсролын эрэлт нийлүүлэлтийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал

-Сургалтын төлбөрийг оновчтой тогтоох, зах зээлийн боломжийг судлах

“Дээд боловсролын бодлогын шинжилгээ”

– төрийн дээд боловсролын талаарх сүүлийн 20 жилийн бодлого, стратеги, тэдгээрийн хэрэгжилт

– дээд боловсролын санхүүжилт, менежментийн судалгааг хийж  өнөөдөр танилцуулсан юм.  Энэхүү судалгаа нь өргөн хүрээнд хийгдсэн, цаг үеэ олсон  маш чухал ажил боллоо хэмээн хэлэлцүүлэгт оролцсон хүмүүс хэлж байлаа. Цаашид төслийн судалгааны үр дүнгийн дагуу ажлын төлөвлөгөө гарган ажиллах юм байна.

IMG_0045

IMG_0037

IMG_0040

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар