МУИС-ийн Ректорын зөвлөлийн 2024 оны есдүгээр сарын 17-ны өдрийн хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:
- Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (ТӨБЗГ)-аас МУИС-д Төрийн өмч эзэмшүүлэх 2023 оны гэрээний биелэлтийг дүгнэх, хяналт шалгалтын үр дүнг танилцуулах,
- МУИС-ийн цалингийн сүлжээ шинэчлэн батлах тухай,
- Бүрэлдэхүүн сургуулиудын захиргааны орон тооны тухай асуудлыг тус тус хэлэлцлээ.
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:
- ТӨБЗГ-аас МУИС-д төрийн өмч эзэмшүүлэх 2023 оны гэрээний биелэлтийг дүгнэх, хяналт шалгалтын үр дүн, гарсан зөрчлүүд, өгөгдсөн зөвлөмжийг танилцуулж, цаашид хэрэгжилтийг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг үүрэг болгов.
- МУИС-ийн цалингийн сүлжээг шинэчлэн батлалаа.
- Бүрэлдэхүүн сургуулиудын захиргааны орон тооны талаар хэлэлцэж, ажилтнуудын ажлын ачаалал, тэдгээрийн уялдаа холбоог хангаж, зохицуулалт хийхийг захирлуудад үүрэг болгов.
ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР