Харилцагч банкаа дараа 7 хоногт сонгоно

Share Button

Монгол Улсын Их Сургууль харилцагч банкуудтай байгуулсан гэрээний хэрэгжилт болоод шинээр хамтран ажиллах банкны сонгон шалгаруулалтын  асуудлыг өнгөрсөн 11-ний өдрийн Захиргааны Зөвлөлийн хурлаар хэлэлцлээ.

МУИС өнгөрсөн онд  ХААН банк, Хадгаламж банктай хамтран ажилласан бөгөөд эдгээр гэрээний биелэлтэнд  дүгнэлт өгч мөн зах зээлийн бусад нөхцөлийг судалсан байна.  Энэхүү ажлыг ЭЗС-ийн багш нар болоод  эдийн засагч,  Хамт олны зөвлөл, Үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг гүйцэтгэж байгаа юм.

IMG_0047

“2012 онд хамтран ажилласан 2 банкны хувьд гэрээний хэрэгжилтийг сайн гэж дүгнэж байна.  Энэ жил  шинээр Голомт, Төрийн банк, Хас банк нэмж саналаа ирүүлсэн. Эдгээр 5 банкны нөхцөлийг харьцуулан судалж захиргааны зөвлөлөөр хэлэлцүүллээ.  Зарим нэг асуудлаар банкуудтайгаа эргэн холбогдож байна. Дараа 7 хоногийн Захиргааны зөвлөлийн хурлаас 2013 онд хамтран ажиллах  банкны сонгон шалгаруулалтын шийдвэр гарна.

Харилцагч банкийг сонгохдоо багш, ажилтнуудад олгох цалингийн зээл, орон сууцны зээлийн нөхцөл мөн сургалтын төлбөрийг онлайнаар хийх, ингэхдээ шимтгэлгүй, шимтгэлийг бууруулах, СиСи системтэй холбох зэрэг нөхцөлийг чухалчлан анхаарч байна” гэж МУИС-ийн  Эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн дэд захирал Ч.Нарантуяа хэллээ.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар