Осакагийн Их сургуулиас зарлаж буй видео бичлэгийн уралдаанд урьж байна

Share Button

    Япон Улсын Осакагийн Их сургуулиас хамтын ажиллагаатай их, дээд сургуулийн оюутнууд дунд “Тогтвортой хөгжил дэх оюутны оролцоо” сэдвийн дор гурван минутын видео бичлэгийн уралдааныг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Тус уралдаанд МУИС-ийн оюутнууд идэвхитэй оролцож, шагнал авч ирсэн билээ. Энэ жилийн уралдаан 2024 оны аравдугаар сарын 27-ны өдөр хүртэл үргэлжлэх тул оюутнууд та бүхэн өөрт болон нийгэмд тулгардаг бэрхшээлийг гурав минутад багтаан бичлэг хийж ирүүлэхийг урьж байна.

ШАГНАЛ:

  • Нэгдүгээр байр: 100,000 япон иэн буюу 2,400,000 орчим төгрөг бүхий шагнал
  • Шилдэг санаа, шилдэг бүтээлийн шагнал болон тусгай байрын шагнал бий.
  • Нийт оролцогчдод Осакагийн их сургуулийн дижитал сертификат олгоно.
  • Шилдэг видеог арванхоёрдугаар сарын 16-нд зохион байгуулах онлайн форумд танилцуулан шагналын эзнийг тодруулна.

ШААРДЛАГА:

  • МУИС-ийн оюутан байх
  • Уралдаанд ганцаарчлан болон багаараа оролцох боломжтой. Багийн ахлагч нь МУИС-ийн оюутан бол бусад гишүүд өөр сургуулийн оюутан байж болно.

Видеонд тавигдах шаардлага:

  • Гурван минутын хугацаатай байна
  • Бичлэг англи эсвэл япон хэл дээр байна. Хэрэв монгол хэл дээр бол англи хадмал орчуулгатай байж болно.

Бүртгүүлэх:

  • 2024 оны аравдугаар сарын 27-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Бүрдүүлэх материал

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх сайтаас орж үзнэ үү:

Facebook хуудас: https://www.facebook.com/OUSDGsExchange

Та бүхэнд асуух лавлах зүйл бол sdgs@cgin.osaka-u.ac.jp хаягаар холбогдоно уу (Монголоор бичиж болно).

Loader Loading...
EAD Logo Taking too long?

Reload Reload document
| Open Open in new tab

Татах [961.60 KB]

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар