МУИС–ийн Олон улсын харилцааны сургуулийн багш, дэд профессор Ж.Баттөрийн “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-БНАСАУ (Хойд Солонгос)-ын удирдагч Өмнөд Солонгостойбайгуулсан “Гал зогсоох гэрээ”-г хүчингүй болгосноор бүснутаг дайны байдалд шилжлээ гэж дүгнэж байна. ХоёрСолонгосын харилцаа дайн байлдаанд хүртлээ хүндэрсэнгэж үү?
-Сүүлийн долоо хоногийн дотор хоёр Солонгосын харилцаатай холбоотой том, том мэдэгдлүүд гарч байна. Солонгосын дайн дуусах үед буюу 1953 онд хоёр Солонгос төдийгүй, АНУ, БНХАУ, НҮБ зэрэг хуулийн этгээдүүд “Гал зогсоох гэрээ”-нд гарын үсэг зурсан. Тиймээс нэг улс гарснаараа уг гэрээ хүчингүй болно гэж байхгүй. Олон талт гэрээнд нэг нь болилоо гэхэд хүчингүй болчихгүй гэдгийг Хойд Солонгос сайн мэднэ. Энэ бол зөвхөн үзүүлэнгийн, айлгах шинжтэй мэдэгдэл.
-Өмнөд Солонгосын хувьд хил орчмын бүсэд хяналтааөндөржүүлсэн нь дайны байдалд шилжсэний илрэл гэждүгнэж болох уу. Нөгөө талаар Хойд Солонгосын эсрэгхүчтэй мэдэгдэл хийхгүй хүлээзнэсэн байдалтай байгаа ньэнх тайвныг хүссэнийх үү?
-Солонгосын дайн дууссанаас хойш хоёр улсын харилцаа 60 жилийн турш ийм байдалтай байгаа. Сүүлийн үед байдал хурцдаж байна. Гэхдээ дайны байдал биш онцгой байдал бий болсон.
Өмнөд Солонгосын хувьд байдал намжмал байгаа нь үнэн. Харин НҮБ-аас хүчтэй мэдэгдлүүд гарч байгаа.