Оюутны хөгжлийн газарт Үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн сонгон шалгаруулж авна /Дотоод/

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Ажлын байрны нэр: Үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн

Орон тоо: 1 /үндсэн/

Гүйцэтгэх чиг үүрэг:

  1. Газрын жил, улирлын тайлан төлөвлөгөө боловсруулах, биелэлтэд хяналт тавьж ажиллах;
  2. Суралцагчдад чиглэсэн үйлчилгээтэй холбоотой бүх төрлийн үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилтийг хянаж, мэргэжилтнүүдийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангаж ажиллах;
  3. Оюутны үйлчилгээний чанарыг сайжруулах талаар санаачилга гаргах, холбоотой бичиг баримт, дүрэм журмын хэрэгжилт, түүний сайжруулалтад хяналт тавьж, төсөл боловсруулах, удирдлагыг мэдээллээр хангах;
  4. Бусад нэгж, байгууллагатай хамтран ажиллах, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд санаачилга гаргаж, хэрэгжилтийг хангах;

Боловсрол: Магистр ба түүнээс дээш

Мэргэжил: 

  • Боловсрол судлал,
  • Бизнесийн удирдлага,
  • Төрийн удирдлага,
  • Нийгмийн ажил,
  • Ажил мэргэжил судлал

Туршлага: Мэргэжлээрээ МУИС-д тав ба түүнээс дээш жил ажилласан байх

Ур чадвар:

  • Баримт бичиг боловсруулах, албан хэрэг хөтлөх, архивлах;
  • Цахим орчинд ажиллах;
  • Тайлан зөвлөмж бичих;
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;
  • Өгөгдлийг боловсруулж, дүн шинжилгээ хийх;
  • Судалгааны аргазүйг боловсруулах;
  • Ажлаа төлөвлөх, хугацаанд нь гүйцэтгэх, тайлагнах,
  • Бие даан ажиллах, ажлын ачаалал даах;
  • Багаар ажиллах, өөрийгөө тогтмол хөгжүүлэх;
  • Харилцааны соёлтой, бусдыг ойлгох, хүндлэх;

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт

Бүртгэл:

2024 оны аравдугаар сарын 01-07-ны өдрийн 17:00 хүртэл МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1132

Захиргаа, хүний нөөцийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар