Санхүүгийн Зохицуулах Хорооны анхны дарга Д.Бадраа агсны ажил үйлсийг үргэлжлүүлэх, ирээдүйн бизнес санхүүгийн салбарт шударга залуусыг бэлтгэх зорилгоор 2006 оноос эхлэн жил бүр идэвх зүтгэлтэй суралцаж буй оюутнуудыг сонгон шалгаруулж, сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож ирсэн. Энэхүү тэтгэлэг нь оюутнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна найз нөхдийн хүрээгээ тэлэх, үе тэнгийнхнээсээ сурч, хөгжих боломжийг олгодог билээ.
Сүүлийн жилүүдэд санхүүгийн салбар техник, технологийн хамт хурдацтай хөгжиж байгаатай холбоотойгоор санхүүгийн зах зээлд мэдээлэл, технологийн өндөр чадвар чухлаар тавигдаж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор ШЁБС нь энэхүү хичээлийн жилд МУИС-ийн МТЭС-ийн сургууль болон ШУТИС-д мэдээлэл технологийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад нэмэлтээр тэтгэлэг олгохоор боллоо.
Тэтгэлэгт хөтөлбөрт тавигдах шаардлага:
- МУИС-ийн Бизнесийн сургууль, МТЭС, Нийгмийн ухааны салбарын Эдийн засаг болон Мэдээлэл технологиийн анги, ШУТИС-ийн мэдээлэл технологиийн анги, СЭЗИС-ийн өдрийн ангийн II, III курсийн оюутан байх
- Суралцсан хугацааны голч дүн 3.2 болон түүнээс дээш байх
- Сангийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, найз нөхдийн хамт сурч хөгжих чин хүсэл эрмэлзэлтэй байх
Бүрдүүлэх материалын жагсаалт:
- Сургуулийн тодорхойлолт
- Суралцсан хугацааны дүнгийн албан ёсны хуулбар
- Цээж зураг
- CV
- Сэдвийн дагуух эсээнүүд
- Бусад нэмэлт материалууд
Материалаа илгээх бол доорх ЭНД дарна уу.
Тэтгэлгийн материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2024 оны аравдугаар сарын 13-ны өдрийн 23:59 минут хүртэл
Шударга Ёсыг Бадраах Сан ТББ