МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
АЖЛЫН БАЙРНЫ НЭР: Барилгын инженер
Ажлын байранд тавигдах шаардлага
Боловсрол: Дээд, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
Мэргэжил: Барилгын инженер, архитектор
Мэргэшил: Барилгын мэргэшсэн болон зөвлөх инженер бол давуу тал болно.Зэрэгтэй төсөвчин байна.
Туршлага: Мэргэжлээрээ наймаас доошгүй жил ажилласан байх;.
Ур чадвар:
- Мэргэжлийн программ хангамж дээр ажиллах чадвартай байх;
- Барилгын талбай болон барилгын зураг төсөл дээр ажиллаж байсан туршлагатай байх;
- Баримт бичиг боловсруулах, асуудал шийдвэрлэх мэргэжлийн чиглэлээр эдийн засаг, хууль зүйн үндэслэлийг тодорхойлох чадвартай;
- Өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж хамтран ажиллах;
- Бусадтай харилцан итгэл төрүүлэхүйц ажил хэрэгч, нээлттэй харилцааг бий болгох;
- Хариуцлагатай, шуурхай байх;
- Харилцааны соёл, ёс суртахуунтай байх;
- Ажлыг түргэн шуурхай чанартай гүйцэтгэх.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажиллаж байсан байгууллагын эсвэл удирдагч багшийн)
- Цээж зураг (сүүлийн зургаан сард авхуулсан 3х4 хэмжээтэй)
Гүйцэтгэх үүрэг:
Их сургуулийн барилга байгууламжийн ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангах, барилгын төлөв байдалд үзлэг хийж, аюулгүй байдлыг тодорхойлох, шинэ барилга байгууламж төлөвлөх, их болон урсгал засварын төлөвлөгөө боловсруулах, ажлын төсөв зохиох батлуулах, засварын ажлын явц, чанар, төсөвт өртөгт хяналт тавьж, доголдлыг арилгуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг хангуулж, хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлэх.
Бүртгэл:
2024 оны аравдугаар сарын 31-ний өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 203 тоот өрөөнд анкетыг хүлээн авна.
Утас: 75754400-1131
Захиргаа, хүний нөөцийн газар