Инженерчлэлийн есөн салбарын мэргэжлийг таниулах “9E FOR THE FUTURE” эвент, арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

Share Button
  Эвент, арга хэмжээнд ЕБС-ийн ахлах ангийн сурагчид болон Их дээд сургуулийн I, II түвшний 150 гаруй оюутан, сурагчид оролцон өөрсдийн сонирхсон инженер мэргэжлийн онцлог, давуу тал, эзэмших ур чадварууд, карьер өсөлт, ажлын байрны эрэлт хэрэгцээ болон сүүлийн үеийн ололт амжилт, туршлагуудын талаар мэргэжлийн эрдэмтэн, багш, судлаачид болон инженерүүдийн туршлагаас сонсож үнэ цэнтэй мэдлэг, мэдээллийг олж авсан сонирхолтой арга хэмжээ болсон юм.
Эвентэд зочин илтгэгчээр:
  1. Био-Анагаах ухааны инженер мэргэжлийг АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Молекул биологи-Удамзүйн тэнхимийн багш, АУ-ы магистр А.Номинзул

АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Молекул биологи-Удамзүйн тэнхимийн магистрант Био-анагаах судлаач Б.Халиун

  1. Хүрээлэн буй орчны инженер мэргэжлийг МУИС-ийн Инженер Технологийн Сургуулийн Ногоон эрчим хүчний тэнхимийн ахлах багш доктор Б.Энхчимэг
  2. Химийн инженерчлэл мэргэжлийг МУИС-ийн Инженер Технологийн Сургуулийн Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн багш доктор, дэд профессор Б.Мөнхцэцэг
  3. Сансарын инженерчлэл мэргэжлийг Хүннү Эйр компаны техник, инженер үйлчилгээний механикч А.Анхбаяр
  4. Нано инженерчлэл мэргэжлийг “Science café Ulaanbaatar” гүйцэтгэх захирал, магистр Э.Анар
  5. Барилгын инженерчлэл мэргэжлийг ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн Ахлах багш, доктор, Монгол Улсын зөвлөх инженер С.Пүрэвдорж
  6. Программ хангамжийн инженер мэргэжлийг МУИС-ийн Мэдээллийн Технологи Электроникийн сургуулийн Мэдээлэл компьютерийн ухааны тэнхимийн Ахлах багш Б.Батням, Э.Билгүүн
  7. Механик инженерчлэл мэргэжлийг ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн багш доктор, дэд профессор И.Базаррагчаа нар уригдан мэргэжлийн чиглэлийн дагуу сонирхолтой илтгэл тавьж оюутан, сурагчдийн асуултанд хариулж, өөрсдийн туршлагаасаа хуваалцсан юм.
Панел хэлэлцүүлэгт:
  • АШУҮИС, Био-Анагаахын сургуулийн Молекул биологи-Удамзүйн тэнхимийн магистрант Био-анагаах судлаач Б.Халиун
  • “Хүннү Эйр” компаний техник, инженер үйлчилгээний механикч А.Анхбаяр нар оролцож мэргэжил сонгох болсон шалтгаан, мэргэжил сонголтондоо юуг анхаарах ёстой, ирээдүйд ямар ур чадвар, дадал хандлагыг бий болгох, чиг хандлагын талаар өөрсдийн сэтгэгдэл, туршлагаас хуваалцаж сонирхолтой яриа өрнүүлсэн.
Энэхүү арга хэмжээнд зочин илтгэгчээр уригдан оролцсон АШУҮИС, ШУТИС, “ХҮННҮ ЭЙР”, МУИС-ийн ИТС болон МТЭС-ийн эрдэмтэн багш, судлаачид болон инженерүүдээ гүнээ талархан эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
МУИС-ийн Шинжлэх ухаан Технологийн Улаанбаатар парк
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар