“Mitsubishi UFJ Foundation”-ний 2024-2025 оны хичээлийн жил нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа.
Тэтгэлгийн зорилго: Хоёр улс хоорондын нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааг дэмжих хүрээнд оюутнуудын идэвх санаачилгыг нэмэгдүүлж, хүний нөөцийн хөгжилд хувь нэмэр оруулах.
Тэтгэлэг хүлээн авагчийн тоо: 12 суралцагч
Тэтгэлгийн хэмжээ: 500 ам.доллар
Тэтгэлгийн нөхцөл: Тэтгэлэг суралцагчид нэг удаа олгогдоно. Гаргасан амжилт, ахиц дэвшлийг харгалзан сургуулийн сонгон шалгаруулах ажлын хэсгийн хүсэлтээр нэг удаа үргэлжлүүлэх буюу тэтгэлгийн хугацаа хоёр жилээс хэтрэхгүй байна.
Суралцагчид тавигдах шаардлага:
- ШУС, ХЗС, МТЭС, ИТС, УТСОУХНУС-ийн идэвхтэй суралцаж буй бакалаврын III, IV, V түвшний суралцагчид
- Голч дүн 3.0 ба түүнээс дээш байх,
- Суралцах чадвар, идэвх санаачилгаа илтгэн харуулсан III,IV ,V түвшний бакалаврын хөтөлбөрийн суралцагч байх,
- Сургалтын төлбөрийн 12 багц цагтай тэнцэх хэмжээний тэтгэлэгт хамрагдсан тохиолдолд тэтгэлгийг давхардуулж олгохгүй
Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргаж буй суралцагч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
- Хүсэлт гаргах анкет (загварын дагуу, англиар шивсэн байх) татах
- Сурлагын дүнгийн албан ёсны тодорхойлолт-англи, монгол хэл дээр (ТҮЦ машинаас авсан байх)
- Амжилтыг гэрчлэх бичиг баримтын хуулбар (ахлах сургуулийн төгсөх жилийн болон оюутан байх үеийн амжилт)
Материал хүлээн авах хугацаа:
2024 оны 11 дүгээр сарын 12-ны 12:00 цаг хүртэл СиСи системээр бүртгүүлж мөн бичиг баримтыг хувийг МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төв байрны 306 тоот өрөө, Оюутны хөгжлийн газарт хүлээлгэн өгснөөр бүртгэл баталгаажна. Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүйг анхаарна уу.
Мэдээлэл авах: 77307730-1514, enkhtaivan_ts@num.edu.mn
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР