МУИС болон БНСУ-ын Жежүгийн Үндэсний их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутан та бүхнийг 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улиралд тус сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
Шаардлага:
- МУИС-ийн бакалаврын I-III түвшний идэвхтэй суралцаж буй оюутан байх.
- Голч дүн 3.0 болон түүнээс дээш байх
- Хэлний түвшин: англи / солонгос хэлний дунд ба дундаас дээш мэдлэгтэй байх
Бүрдүүлэх материалууд:
- Оюутан солилцооны хөтөлбөрийн өргөдлийн маягт /загварыг ЭНД ДАРЖ татах/ → Англи эсвэл солонгос хэл дээр байх ёстой (Гарын үсэг зурж, зураг хавсаргана)
- Суралцах төлөвлөгөө → Англи эсвэл солонгос хэлтэй байх ёстой /загварыг ЭНД ДАРЖ татах/
- Тодорхойлох захидал → Харьяа тэнхимийн профессор бичсэн /загварыг ЭНД ДАРЖ татах/
- Эрүүл мэндийн бичиг→ 2024 оны 12 дугаар сарын 01-ээс хойш эмнэлгээс гарын үсэг зурж, олгосон /загварыг ЭНД ДАРЖ татах/
- Сургуулийн тодорхойлолт /англи хэл дээр, гарын үсэг тамгатай байх эсхүл ТҮЦ машинаас авсан байх/
- Албан ёсны дүнгийн хуулбар /англи хэл дээр, гарын үсэгтамгатай байх эсхүл ТҮЦ машинаас авсан байх/
- Паспортын хуулбар
- Хэлний батламж → Англи эсвэл солонгос хэл
- Цээж зураг хоёр хувь болон файлаар (сүүлийн зургаан сарын дотор авсан 3смx4см) → Анкетад нэг зураг хавсаргана. Нэг дижитал зургийн файлыг цахим шуудангаар илгээнэ үү.
- Санхүүгийн баталгаа
- (ЭЗХАХБ-ын орноос биш бол) → Сургалтын хугацаа (Нэг семестр) ☞ 8 сая вон ба түүнээс дээш, (Хоёр семестр) ☞ 16 сая вон ба түүнээс дээш
Суралцах хугацаа: 1 улирал
Хичээлийн хөтөлбөрийн жагсаалт /ЭНД ДАРЖ татах/
Англи хэл дээр судалж болох хөтөлбөрийн жагсаалт: /татах/
Сургалтын төлбөр, бусад зардал: суралцагч нь өөрийн суралцдаг үндсэн сургуульд сургалтын төлбөрийг төлсөн байх ба Жежүгийн Үндэсний их сургуульд сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө. Дотуур байр болон амьжиргааны зардлыг суралцагч өөрөө хариуцна.
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.
Хамрагдах оюутны тоо: Гурван оюутан
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: Бүрдүүлсэн бичиг баримтыг studentaffairs@num.edu.mn хаягаар зөв дарааллын дагуу нэг багц файл болгон 2024 оны аравдугаар сарын 25-ны өдрийн 10:00 цагаас өмнө явуулж эх хувиар нь доорх хаягт ирүүлнэ үү. Мөн солилцооны хөтөлбөрийн маягтыг бөглөнө үү.
Солилцооны хөтөлбөрт тэнцэн цааш хамтын ажиллагаатай сургуулиас шаардсан алхам, баримт бичгийг цаг тухайд нь хариуцлагатай явуулах ба мөн шалгаруулалтад тэнцсэн ч хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд холбогдох мэргэжилтэнд доорх хаягаар яаралтай мэдэгдэхийг мөн анхаарна уу.
Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn хаягаар урьдчилан холбогдож асууна уу.
Эцсийн шалгаруулалтыг солилцооны оюутан хүлээн авах их сургуулиас хийх бөгөөд дээрх материалууд болон нэмэлт материалыг дахин шаардах магадлалтайг анхаарна уу.
Хаяг: Багш, оюутны хөгжлийн төвийн 303 тоот,
77307730-1129
Оюутны хөгжлийн газар