МоМо-2-СD төсөл Экологийн боловсролын төвд биологи, химийн хоёр лаборатори хүлээлгэж өглөө

Share Button

      Экологийн боловсролын төв 2010 оны 9 сарын 25-нд ХБНГУ-ын “Усны нөөцийн нэгдсэн менежмент, Загвар бүс нутаг Монгол” буюу МоМо-2 төслийн “Нөөц чадавхийн хөгжил” (“МоМо-2-СD” гэх) төсөлтэй Зөвшилцлийн гэрээ байгуулж, төсөл 2010 оны 10 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн юм. Уг төсөл хэрэгжиж эхэлсэн цагаасаа өнөөдрийг хүртэл тус төвийн мэргэжилтнүүдийг мэргэжил дээшлүүлэх сургалт, семинарт хамруулахын зэрэгцээ сургалтын танхимыг тохижуулж, 40 гаруй нэр төрлийн хэрэгсэл, тоног төхөөрөмж нийлүүлсэн байна.

DSC_0063

Энэ сарын 14-нд МоМо-2-СD төслийн орон нутаг дахь зохицуулагч М. Валтер болон төслийн багийнхан ЭБТ-д, сурагчдад зориулан сургалт, дадлагын ажил зохион байгуулах боломж бүхий биологи, химийн 2 лабораторийг тохижуулан хүлээлгэж өгч, ЭБТ-ийн цаашдын үйл ажиллагааны цар хүрээ, санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулахад бодит хувь нэмэр орууллаа. 20 хүртэлх хүний багтаамжтай уг лабораториудыг ширээ, сандал, бинокуляр, лабораторийн шил сав зэрэг бусад хэрэгслээр тоноглож хэрэглэхэд бэлэн болгосон байна. Мөн хээрийн нөхцөлд хэрэглэх механик болон электрон багаж хэрэгслээр тоногложээ. Лаборатори хүлээлгэж өгөх арга хэмжэээний нээлтэд Монгол дахь ХБНГУ-ын Элчин Сайдын Яамны элчин сайдын орлогч ноён Клаус Венделбергер, МУИС-ийн Эрдэм шинжилгээ, Инновацийн асуудал эрхэлсэн дэд захирал Ч.Ганзориг, МДСА-ны дарга М.Цогбадрах, ББС-ийн захирал Н.Батхүү, ХХИС-ийн захирал Б.Очирхуяг, ТХХ-ийн гүйцэтгэх захирал И.Бямбахүү болон ЭБТ-ийн хамт олон,  БЭЛАС-ийн багш, суралцагчдын төлөөлөл оролцлоо.

DSC_0101

DSC_0127

DSC_0150

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар