Төрийн соёрхолт, академич, шинжлэх ухааны доктор, профессор Рэнцэнгийн Энхбатад “МУИС-ийн Эмерит профессор” цол олгох ёслолын ажиллагаа болно. Энэ үеэр “Шинжлэх ухааны замнал” сэдэвт хүндэтгэлийн лекц уншина.
“Эмерит профессор” нь МУИС-ийн хөгжилд хувь нэмэр оруулах, гадаад дотоод харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, МУИС-ийн нэр хүнд, нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэхэд зохих хүчин чармайлт гарган ажиллах үүрэг хүлээнэ.