МУИС-ийн докторант Б.Сумъяад “Оном Сан”-гаас сургалтын бүтэн багц тэтгэлэг олголоо

Share Button
     МУИС-ийн Био инженерчлэлийн хөтөлбөрт элссэн шинэхэн докторант Б.Сумъяад “Оном сан”-гаас сургалтын бүтэн багц тэтгэлэг олголоо. Уг тэтгэлэг нь сургалтын 100 хувийн төлбөр, өрсөлдөхүйц хэмжээний цалин, судалгааны ажлын зардлыг багтаасан. Тэтгэлгийн гэрээнд заасны дагуу Б.Сумъяаг докторын хөтөлбөрт суралцаж, төгсөх нийт дөрөв хүртэлх жилийн хугацаанд үргэлжилнэ.
    “Оном сан”-гийн докторантын тэтгэлэг нь цаашид МУИС дээр докторантын сургалтыг олон улсын жишигт ойртуулах, бүтэн цагаар судалгаа хийх соёлыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой гэж Инженер, технологийн сургууль (ИТС)-ийн захирал Др. Ч.Сономдагва цохон тэмдэглэлээ. ИТС болон “Оном сан” цаашид био-анагаахын чиглэлээр шинэ технологуудийг боловсруулах, агаарын бохирдол, түүнийг бууруулах зорилтод судалгааны ажлуудыг хамтран хэрэгжүүлж, ахисан түвшний оюутнуудын судалгааг дэмжих сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар