Өчигдөр буюу 2013 оны 03 сарын 18-ны өдөр МУИС-ийн өвлийн ээлжийн магистр, докторын төгсөлт Хичээлийн 1-р байрны Эрдмийн танхимд боллоо. 20 дахь удаагийн энэхүү төгсөлтийн ёслолын үйл ажиллагаанд МУИС-ийн захиралын үүрэг гүйцэтгэгч А.Галтбаяр, эрдэм шинжилгээ, инновацийн асуудал эрхэлсэн дэд захирал Ч.Ганзориг, Төгсөлтийн дараах сургуулийн захирал М.Цогбадрах болон бүрэлдэхүүн сургуулийн захирлууд хүрэлцэн ирж, баяр хүргэн дипломыг нь гардуулан өгсөн юм.
Баярын үйл ажиллагааны төгсгөлд “энэ удаагийн төгсөлтөөр магистрийн зэрэгтэй 112, докторын 5 оюутан эрдмийн зэргээ ахиулан амжилттай төгслөө. Цаашид үргэлжлүүлэн суралцахад та бүхэнд манай сургуулийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно” хэмээн ТДС-ийн захирал М.Цогбадрах төгсөгчдөдөө хандан хэлж, цаашдын ажил үйлс, эрдмийн ажилд нь амжилт хүслээ.
Нийт төгсөгчдөдөө баяр хүргэж, цаашдын эрдмийн их ажилд нь амжилт хүсье.